antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 Comments are off

361-ийн гарамыг Хүй долоон худагтай холбосон 8,5 км замын ажил эхэлжээ

нийтлэсэн Admin
361 Хүй долоон худагт наадамчдын эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тохижилт бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд 700 мянган эко хавтан тавих, “Гудамж” төслийн хүрээнд 361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл 8,5 зм автозам шинээр тавих юм. Энэ хэсгийн замын ажлын зураг төсөл бүрэн дуусаж өнгөрсөн Пүрэв гаригт зам барих ажил эхэлжээ. Дархан Эрдэнэтийн замыг Хүй долоон худагтай холбосон энэхүү замыг 6 компани барьж байгаа бөгөөд 7 сарын 5-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ тойрог замыг хийснээр Улаанбаатар хотоос ирсэн наадамчид эргээд нар зөв эргэж Дарханы замаар, 22-ийн товчоогоор буцах боломжтой болж байгаа юм. Мөн автозогсоол, эко хавтан бүхий талбайг байгуулахад нийтдээ 8 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссы дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва замын ажлыг хугацаандаа дуусгах тал дээр анхааран ажиллах, ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Төв аймаг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт наадмын бэлтгэл ажил дуустал зам барих талбай, хурдан морь уралдах бүсэд айл буулгахгүй байхад хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Үндэсний их баяр наадмын төсвийг Засгийн газрын ирэх долоо хоногт болох хуралдаанаар батлах ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car