antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 Comments are off

Монголбанкыг кассын машин болгожээ

нийтлэсэн Admin

lhangvajavЭдийн засагч, эрхзүйч Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.

-Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Харин манай улсын эдийн засгийн өсөлт хэвийн байгаа нь ста­тистик тоо баримтаас харагдаж байна. Чингис бонд, үнэ тогт­вор­жуулах хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийг хадгалж бай­на гэж зарим хүн хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Эдийн засагт сүүлийн 11 сараас хойш гарсан өөрчлөлтийг ажигласан. Тэр үүднээс хэдэн зүйл хэлье. Өнгөрсөн гурван жилд манай улсын эдийн засгийн макро төвшний өсөлт 17 хувьтай байж ирсэн. Энэ үед ч дэлхийн эдийн засаг хямралтай байсан. Ха­рин манай улсад уул уурхай дагасан гадаадын хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн учраас макро төвшний өсөлт өндөр гарсан. Гэтэл энэ өсөлт өнгөрсөн оны сүүлээс татарч, үүнийг дагаж хөрөнгө оруу­лалт зогсонги байдалд шилжиж, макро төвшний үзүүлэлтүүд буурч байна. Импорт, экспортын үзүүлэлтийг харьцуулахаар зөрүүгүй юм шиг харагдах боловч цаад ерөнхий жингээрээ багассан. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар аравдугаар сарын сүүлээс мөнгөний эрэлд гарсан гэж хэлж болно. 2013 оны төсөв бүрдүүлэхэд хүндрэлтэй болсноос гадна валютын нөөц, төгрөгийн ханшаа барихын тулд мөнгө хэрэгтэй болсон.

-Тэгээд л бонд босгосон хэрэг үү?

-Бараг тэгж хэлж болно. Засгийн газар улсын төсвөөс гадна гурван шугамаар мөнгө хайж эхэлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд бонд гаргах зөвшөөрлийг УИХ-аар батлуулж 1.5 тэрбум ам.долла­рыг гаднын зах зээл дээрээс босгосон. Хоёрдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 1.9 их няд төгрөгийн санхүүжил­тийг шийдэж, дээрх хоёр эх үүс­вэ­рээр мөнгөтэй холбоо­той асуудлаа цэгцлэх бодлого барьсан. Гурав дахь эх үүсвэр нь 50 тэрбум төгрөгтэй хол­боотой асуудал. Үүнийг Ерөн­хий сайдтай холбоотой “жижиг­хэн” мөнгө гэж байгаа. Ямар ч тооцоо судалгаагүй, 50 тэрбум төгрөгийн асуудал гарч ирсэн. Тэр үед төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэглэхгүй гэж салангид хууль гаргаж Ерөнхий сайдын багцад оруулсан байгаа юм.

-1.5 тэрбум ам.долларыг гадаад зах зээл дээрээс бос­гохыг өмнөх Засгийн газрын үед ярьж байсан уу. Эсвэл шинэчлэлийн Засгийн газар шинээр санаачилсан юм уу?

-Хамтарсан Засгийн газрын үед уул уурхайн хөрөнгө оруу­лалт эрс нэмэгдэж, дэлхийн зах зээлд Монголыг гэх сонирхол бий болсон. Тэр үеэс манай улс руу хөрөнгө оруулах, бонд худалдан авах хүсэл тэмүүлэл өдөөгдөж эхэлсэн. Үүний эхлэл болгож Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд маш хурдан зарагдаж байлаа. Энэ ололтын үр дүн дээр Н.Алтан­хуягийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларыг босгож, мөнгө нь Монголын дансанд орсон. Бондын мөнгө манай дан­санд орохоос өмнө “Үнэ тогт­воржуулах хөтөлбөр”-ийг боловсруулж эхэлсэн. Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үнийг тогтвортой барихын тулд арилжааны банкаар дамжуулж тодорхой хөрөнгө гаргах хө­төл­бөрийг хэрэгжүүлсэн. Үү­ний хамгийн аюултай тал нь Монголбанкийг үндсэн үүрэг зорилгоос нь хазайлгаж, Зас­гийн газар кассын машин шиг ашиглаж эхэлсэн. Монгол­банкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд байгуул­сан санамж бичиг, яамдын сайд нартай гэрээ хийж хамтарсан тушаал гаргаж арилжааны банкуудаар бага хүүтэй мөнгө өгч байгаа нь огт ойлгомжгүй. Арилжааны банкуудад 3-4 хувийн хүүтэй зээл өгч байна. Төвбанк мөнгө үйлдвэрлэдэг газар биш. Гэтэл арилжааны банкаар дамжуулан мөнгө тарааж байгаа юм. Арилжааны банкны хадгаламжийн доод талын хүү 10 хувьтай байгаа. Гэтэл түүнээс гурав дахин бага 3-4 хувийн хүүтэй мөнгийг да­хиад өөр хүмүүст өгч байна. Тухайлбал, махны үнийг тогт­воржуулахын тулд өгсөн 84 тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өгсөн. Энэ эрсдэлийг хэн ха­риу­цах, иргэдийн хадгалам­жийг яаж эргүүлж нөхөх вэ гэдэг асуудал ид яригдаж бай­хад бондын мөнгө дансанд орж ирсэн. Тэгээд бондын мөнгө­ний нэлээд хэсгийг арилжааны банкуудад долоон хувийн хүүтэй өгсөн. Хүүгийн хувьд зө­­рөөнүүд гарч байгаа. Энэ хооронд Засгийн газрын үнэт цаас, Төвбанкны үнэт цаас бор­логдсон. Энэ нь 11-13 ху­вийн хүүтэй. Бага хүүтэй мөнгө өгч байгаа юм шиг хэрнээ цаа­наа Төвбанк Засгийн газрын бондыг өндөр хүүтэйгээр авч энэ зөрүү дээр арилжааны банкууд эрсдэлээ үүрч, алдаг­далгүй байгаа юм шиг хараг­даж байна. Гэтэл үүний цаана татвар төлөгчдийн мөнгө явж байгаа шүү дээ. Ирээдүйд бонд, үнэ тогтворжуулах хөтөлбө­рийн мөнгийг татвар төлөгчид төлнө. Тиймээс энэ асуудлыг байнга хянаж байх нь зүйтэй.

-Хэн хянах вэ, бондын мөнгөний зарцуулалтыг хянах үүрэгтэй Бондын мөнгөний бодлогын зөвлөл үү?

-Бондын мөнгөний зарцуу­лалтыг хянахын тулд Бондын мөнгөний бодлогын зөвлөл гэж байгуулсан. Үүнийг Ерөнхий­лөгч санаачлан байгуулсан юм биш байгаа гэж хардаж байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх, хотын захиргааны төлөөлөл зэрэг янз бүрийн төлөөллөөс бүрдсэн байх жишээтэй. Энэ нь УИХ-ын эрх мэдлийг булаагаад ав­сан байгууллага болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч хяналт тавихаасаа бондын мөнгийг хэрхэн зарцуулах, хуваари­лахад нь илүү оролцоод байгаа юм биш үү гэсэн хардлага надад төрж байгаа. Бондын мөнгө гэдэг бол ирээдүйд тат­вар төлөгчдийн мөнгөнөөс тө­лөх учраас УИХ-ын онцгой эрхийн асуудал болох ёстой. Гэтэл өөр субьектүүдийг оруул­­сан байгаа юм. Нэгдү­гээр сард байгуулсан сурагтай ч, одоо хүртэл дүрэм журмаа батлаагүй байх жишээтэй. МАН-аас сүүлийн хэдэн сар хянаж, бондын мөнгөний зар­цуулалт нэлээд ил тод боллоо. Зарим бичиг баримт нь илэрч нэлээд хэдэн зүйл дээр алдаа гаргасан процессууд тодорхой боллоо. Ялангуяа, Монголбанк маш том алдсан байна. Анхны хөрөнгө оруулалтууд зогсож өндөр өсөлттэй байсан эдийн засагт мөнгө дутагдаж, түүний­гээ хангаж, долларын ханшийг өсгөхгүй байх зэрэг валютын интервенц хийх нөхөөсөнд бондын мөнгөнөөс зарцуулсан байгаа юм. Маш өндөр үнээр өнөөдрийн инфляцыг барьж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр үнийг нь барьж, наанаа инфляц тогтвор­той байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа мөн­гөний урсгал байхгүй болчих­вол маш өндөр өсөлт гарна. Энэ асуудалд Засгийн газар, Мон­голбанк толгойгоо гашил­гаж байгаа нь ойлгомжтой.
-Бондын мөнгөөр сан­хүү­жүүлэх төслүүд нь бэ­лэн биш ч тодорхой чиглэл гаргасан. Сан­хүүжүүлэх төслөө бэлэн болгох хооронд бондын хөрөнгийн нэлээд ху­вийг арилжааны банкуу­дад байршуулж, талаас илүү хувийг нь гаднын сангуудад хадгалж бай­гаа гэж ярьж байгаа. Га­даад, дотоодод байр­шуулж хүүгээс нь ашиг олох хэр оновчтой бол?

-МАН-аас бондын ажлын хэсэгт орох саналыг тавьж бай­­гаа ч УИХ-ын дарга З.Энх­болд зөвшөөрөхгүй байгаа. Уг нь, энэ ажлын хэсэгт орох нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Зөвхөн засаг барьж буй ганц намын асуудал огт биш. Мон­голбанкны ажилтны мэдээл­лээс харахад, гаднын акти­вуудад байршуулсан гэж бай­на. Гэхдээ гаднын актив авлаа гэхэд 4.5 хувиас нь илүү хүү­тэй авах актив олдоно гэдэгт итгэхгүй байна. Дотоодын арилжааны банкуудад жилийн долоон хувийн хүүтэй өгсөн гэж ярьж байгаа. Энэ нь арил­жааны банкыг л ивээн тэтгэж байгаа үзэгдэл. Учир нь, арилжааны банкуудаар үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж баа­хан цаас хэвлүүлээд та­раа­чихсан. Тэрийгээ буцаа­гаад бондын мөнгөөр нөхөж байгаа юм. Тиймээс Дэлхийн банк болон мэргэжлийн бусад байгууллагууд үнэ тогтворжуу­лах хөтөлбөрийг зогсоох хэ­рэгтэй гэж зөвлөж байна. Бонд гаргахдаа цаашид эрчимтэй мөнгө босгох салбар буюу эр­дэс баялгаас орсон борлуу­лалтын орлогоороо буцаан төлнө гэж гэрээ хийснээ санаж байгаа байлгүй дээ.

-Ер нь гадаад зах зээлээс бонд босгосон зөв үү, буруу юу гэдэгт та хэрхэн ханддаг вэ?

-Бонд босгосон нь хоёр талтай. Эерэг тал нь арил­жааны банкуудаар дамжуулан интервенц хийж валютын ханшийг тогтвортой байлгаж байгаа нь сайн. Сүүлийн гур­ван жилд эдийн засаг эрчимтэй өсч, гадаадын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсын талаар байнга л мэ­дээлж байсан. Энэ үед манай улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бий болов. Гэтэл гадаад зах зээлээс нэлээд том хэмжээний бонд босгосноор гадаадын хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал маань хумигдчихлаа. Гаднын хөрөнгө оруулагчид томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт хийх гэж байхад нь манайхан өөрс­дөө гадаад зах зээл дээр бонд босгож хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг бууруулсан. Зарим хөрөнгө оруулагчид ма­най улсын эдийн засгийн сүү­лийн гурван жилийн өсөлтийг бодит биш, зөвхөн Засгийн газрын өр буюу бонд авах гэж хийсвэр өсөлтийг бий болгосон байна гээд хөрөнгөө татаж эхэлсэн. Энэ сөрөг тал нь. Гад­нын хөрөнгө оруулалт хумигд­сан нь бонд босгосонтой хол­боотой.

-Дараагийн ээлжинд 3.5 тэрбум ам.долларын бонд босгох төлөвлөгөө­тэй. Үүнийг авахад манай талд ямар нэг хүндрэл учрах болов уу?

-Олон улсын банкууд өөр улсын татвар төлөгчдийн мөнгийг л манайд бонд болгон өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк, сан­гууд өгсөн мөнгөө юунд хэрхэн зарцуулахыг цент центээр нь хянаж байгаа. Одоогийн нөх­цөл байдлаас харахад үлдсэн 3.5 тэрбум ам.долларыг ава­хад нэлээд хүндрэл үүсэх байх. Учир нь, анх бонд босгож байх үеийн уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Бүгд хяналтын системд орж зайгаа барьж байна. Дээр нь 3.5 тэрбум ам.долларыг авахад 1.5 тэр­бум ам.долларын зарцуулалт ихээхэн чухал шалгавар бол­но. Тавантолгой, Оюутол­гой, цахилгаан станц барина, тө­мөр зам тавина гэсэн хаана байна вэ гээд нэг бүрчлэн шалгана. Тэгэхээр анх юунд зарцуулна гэж авсан тэр зүйлдээ л хө­рөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дахин хэлье, үнэ тогтвор­жуулах хөтөлбөрийг даруйхан зогсоох хэрэгтэй.

-Манай улсын нэгдсэн төсвийн орлогын нэлээд хувийг эрдэсийн бүтээг­дэ­хүүний экспортын орлогоос бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд нүүрс­ний экспорт гур­ван сар гаруй зогсч, зарим эрдэсийн бүтээг­дэхүүний ханш дэлхийн зах зээл дээр уналттай байгаа. Тиймээс төсөвт орох орлого багасч ул­маар төсвийн алдагдлыг бондын мөнгөнөөс нө­хөж магадгүйг эдийн засагчид сануулсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хуулиар бол төсвийн ал­дагдлыг бондын мөнгөөр нөхөх учиргүй. Нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхгүй гэсэн УИХ-ын тогтоолтой. Гэхдээ Засгийн газрын үнэт цаасыг Төвбанк худалдан авч зарахад тодорхой хэмжээний зөрүү гарч байгаа зэргээс нь харвал цаагуураа төсвийн алдагдлыг нөхөх процесс явж байж магадгүй л юм. Ер нь бондын хөрөнгийг чухам цаа­гуураа яаж, юунд зарцуулж, байгааг иргэд битгий хэл, УИХ гишүүд, тэр байтугай намын бүлгүүд ч мэдэхгүй байгаа. Бонд­той холбоотой гэрээ, материал нууц гээд хэнийг ч халдаахгүй байгаа. Төвбанк руу шалгалт оруулья гэхээр зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр цаагуураа нэлээд “но”-той гэж хардахаас аргагүй. Ингэж явж байгаад дараа нь маш хүнд байдлаар илэрнэ. Энэ нь таван жилийн дараа эхний 500 сая долларыг төлөх үед гарч ирнэ.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 40 орчим хувиар буурсан. Зарим эдийн засагчид гадны хөрөнгө оруулалт саар­санд Оюутолгойн гэрээг эргэж харах болсон нь нөлөөлсөн гэж ярьж байна. Ер нь гадны хө­рөнгө оруулалт буура­хад бондоос гадна өөр юу голлон нөлөөлсөн гэж та бодож байна?

-Ер нь Оюутолгойн гэрээ­ний асуудал дахин боссон нь гаднын хөрөнгө оруулалт тат­рахад хууль эрх зүйн талаас нөлөөлсөн. Энэ нь Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгч Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруул­гыг хоёр жил орчим өөр дээрээ төвлөрүүлсэнтэй холбоотой. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аар хуулиа оруулж батлуулах ёстой байтал эр­гүүлэн татсан. Үүнээс болж ойлгомжгүй байдал үүсээд байтал Оюутолгойн гэрээг эр­гэж харах яриа, үйлдэл гарч эхэлсэн нь гаднын хөрөнгө оруу­лагчдыг улам эргэлзээнд оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Гэтэл эрхтэй гэж хууль­даа зааж өгсөн хэр нь процессын хууль байдаггүй. Засгийн газар, УИХ-ын хууль санаачлах эрхийг Ерөнхий­лөгч өөрөө дээрээ төвлөрүүл­чихээд цаана нь процессын хуульгүй байна гэдэг нь ду­раараа авирлах тод жишээ болсон. Хэрвээ энэ хүн өөрөө чадахгүй, институцынх нь потенциал хүрэхгүй гэсэн бол Засгийн газар, УИХ татан авч Ашигт малтмалын тухай хуулийг жилийн өмнө батлах бо­ломж байсан. Гэтэл гурав­дагч этгээд өнөөдрийг хүртэл хэнийг ч хийж болохгүй, би хийнэ гэж урдуур нь дайрсаар байгаад хуулиа гаргаж ча­даагүй. Үүнээс болж уул уур­хайн хөрөнгө оруулалт татар­сан гэж үзэж байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car