antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 Comments are off

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ 16000 ЗАЛУУС НЭГДЛЭЭ

нийтлэсэн Admin

Нийгмийн сайн сайхны төлөө эхлүүлсэн залуусын аян асар богино хугацаанд гайхалтай үр дүн үзүүлж байна. Өдөр бүр мянга мянгаар хүрээгээ тэлж буй Лайк-ийн залуустай сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Санчир, хөл бөмбөгийн “Арвис” клубын тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдлээ. Түүнчлэн БГД-ийн 200 орчим залуус “Лайк-д нэгдэцгээе” аяны уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн тус аянд нэгдээд байна.

Залуус “Мод тарьсанд like”, “Архигүй бол Like”, “Авлигагүй бол Like”, “Оюутны 70 Like”, “Таны оролцоонд Like” гэсэн 5 уриалгыг дэмжиж, Like-д нэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар like-д нэгдээд буй 16089 залуусын дийлэнхи олонх нь “Мод тарьсанд Like” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш 3 жилийн хугацаанд 23454,1 га талбайд 5,988,100 мод тарьсан нь МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан ажлуудаас олон нийтэд хамгийн их таалагдсан ажил болохыг онцлон харуулж байгаа юм. Мод тарьж “Like-д нэгдэцгээе”. Хэрвээ та тус аянд нэгдэхыг хүсвэл www.facebook.com/LikeMongolia хуудаст зочлоорой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car