antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2013 Comments are off

Өнөөдөр тамхи татдаггүй өдөр

нийтлэсэн Admin

no_smoking-2158_0Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг өдрийг анх  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.

Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгж тамхийг сурталчилах, ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчилах зэргийг хуулиар хориглосон байгаа хэдий ч өнөөдөр ил, далд тамхины сурталчилгаа байсаар байгаа тул ийнхүү тамхины эсрэг өдрийг тэмдэглэхээр болжээ.

Тамхи нь хүний эрүүл мэндэд маш муу сөрөг нөлөөтэй. Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог тул эрүүл мэнддээ анхаарч тамхины хэрэглээнээс татгалзахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car