antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2013 Comments are off

Хvvхэд дуртайдаа биш, амьдралын эрхээр хєдєлмєр эрхэлж байна

нийтлэсэн Admin

gol_0531Маргааш Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдєр. Энэ єдрийг “Хvvхдийн баяр” гэдгээр нь манай балчир vрс андахгvй, бvр тэсэн ядан хvлээдэг баяр нь билээ.
Гэтэл энэ баярын єдрийг ч умартан ажил хєдєлмєр хийж ар гэрээ тэжээдэг маш олон хvvхэд бий. Тэдний нэг єдрийн амьдралыг сурвалжлахаар хамгийн тvрvvнд Сонгинохайрхан дvvргийн Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очсон юм.
Нарангийн энгэрийн хогийн цэгт єдєр бvр 160-180 орчим иргэн хог тvvж амьдралаа залгуулдаг байна.

Тэдний 40-60 орчим нь хvvхэд аж. Тэд ундааны сав, хєнгєн ца¬гаан, хайлш зэргийг голч¬лон цуглуулж ченжvvдэд ху¬далддаг. Харин ченжvvд нь цааш хятад ченжvvдэд худалддаг буюу Хятад улс руу экспортолдог.
Тэнд ажил¬лаж буй иргэд хамгийн багадаа єдєрт 10 кг хуванцар, зарим нь 60-70 кг хуванцар цуг­луулдаг. Тvvнийгээ 200 тєг­рєгєєр худалддаг гэнэ.
Энд ажиллаж буй хvvхдvvд сургууль зарвсардсан, зарим нь сурч байгаа хэдий ч сурлагын хоцрогдол ихтэй байдаг. Хичээл завсардан нийгмийн амьдралаас тасарч буй эдгээр хvvхдэд “Толгойт хорооллын нутгийн хєгжлийн тєв”-єєс албан бус боловсрол олгох vйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Биднийг очих vед энэ тєвийн багш Т.Баттємєр хvvхдvvдийг нэг дор цуглуулан хvvхдийн баярын талаар яриа єрнvvлж байв.
Хvvхэд бvр нэг л мєрєєдєл, сайн сайхан зvйлийг ярьдаг. Толгойтын Нарангийн энгэр дэх хогийн цэг дээр ажиллаж буй хvvхдvvд ч мєн адил алдартай дуучин болох, эмч, цагдаа гээд єєрийнхєє хvсч буй мєрєєдлийнхєє тєлєє ярьж, бусад хvvхдvvдийн адил секц дугуйланд явах, сагс, хєл бємбєгийн тал­байтай болохыг хvсдэг хэмээн инээж сууна.
Эцэг эхийн хайр халамж vзэж амжилгvй хvнд хєдєлмєрт нух­лагдаж буй бяцхан vрс гэр бvлийнхээ санхvvгийн хvндрэлийг ч ярихын зэрэгцээ “Хvний хєг­жил сан”-гаас олгож байсан 21 мянган тєгрєгийг яагаад ол¬гохоо больчихсон юм бэ, зарим нь хvvхдийн мєнгєє авч чадахгvй байгаа талаар ч Хvvхэд, гэр бvл хєгжлийн тєвийн ах эгч нартаа дуулгасан.
Хvн амын хєгжил, нийгмийн хамгааллын яамнаас саяхан мэдээлэл хийхдээ салбарын сайд нь “Хєгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярьдаг боловч амьдралын гvнд нь орж чаддаггvй байж” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл хvнд хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvдийг хєдєлмєрєєс чєлєєлєх талаар олонтоо ярьдаг ч єнєєдєр хог ухаж, томоохон зах худалдааны тєвvvдээр худалдаа хийдэг, вагоны ачаа буулгадаг хvvхдvvдийн тоо буурахгvй, єдрєєс єдєрт нэмэгдсээр л байгааг тєр засаг анхааралдаа авч vзэх цаг нь болжээ гэдгийг дуулгах нь зvйтэй байх.
Тэдгээр хvvхэд єєрийн дур­тайдаа хєдєлмєр эрхлээгvй. Ээж, ааваа алдсан бvтэн єнчин, эцэг нь єнгєрсєн, ээж нь шоронгийн хаалга татсан хvний хvvхдvvд єєрсдийн бяцхан ходоодоо хооллох гэж жижигхэн биенээсээ хэд дахин хvндэдсэн хєдєлмєр хийж байна.
Тэдний эрvvл мэндийн асуудал vнэхээр хvнд нєхцєлд байгаа нь ойлгомжтой. Хvмvvс “пvv, паа” гээд ойртдоггvй ялаа, батгана бужигнасан ємхий хогийн цэгээс ширхэг ундааны сав олох гэж нvдээ чилээн єдрийг єнгєрєєж буй тэдний дунд хоёр бєєр нь устчихсан, гуурсаар бие засдаг жаахан охин миний 20 мянган тєгрєгийг єгєхєє больчихсон хэмээн нулимс бємбєрvvлэн ярьж сууна.
Ээж аавтайгаа элэг бvтэн амьдарч буй хvvхдvvдийн хажууд хогийн цэг дээр ажиллаж буй хvvхдvvдэд инээдээр цалгих єдєр ховор тохиодог биз.
Харин Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдрийг тохиол¬дуулан Нийслэлийн Хvvхэд, гэр бvлийн хєгжлийн тєвєєс тэдгээр хvvхдэд гарын бэлэг тарааж, сvv шиг цагаахан сэтгэлд нь баяр баясал бэлэглэсэн юм.
Хvvхдvvд бэлгээ авсаныхаа дараа байдгийнхаа баруун хаяа руу гэдэгчлэн нєгєє л хогийн цэг рvvгээ хєлєє дааж ядан алхаж байгаа харагдсан.

Ингээд энэхvv vйл ажиллагааг зохион байгуулагчдаас дараах тод­руулгыг авлаа.

Ажил хайгсдыг “Авахгvй” гэдэг vгээр урмыг нь битгий хугалаасай

-Хогийн цэг дээр ажиллаж байгаа хvvхдvvдийн аж амьдралтай танилцаж байгаад, эдгээр хvvхэд, тэдний ар гэрийн ємнєєс талархал илэрхийлье. Єнєєдрийн vйл ажиллагаанд хэдэн хvvхэд хамрагдав?
-Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдрийг угтан Нарангийн энгэр дэх хогийн цэг дээр ажиллаж буй айл єрхийн хvvхдvvдийн санаа бодлыг сонсох, мєн тэднийг баярлуулж гарын бэлэг гардуулж байгаа юм.
Энд байнгын хєдєлмєр эрхэлж буй бvртгэлтэй 56 хvvхэд байдаг. Дээрээс нь хичээл дуусаад зуны цагт хогийн цэг дээр ажиллах хvvхдийн тоо 100 хvрдэг талаар энд ажилладаг хvмvvс хэлж байна. Харин євлийн улиралд 10 гаруй хvvхэд ажилладаг юм байна.
Хvvхдvvд єєрсдийнхєє мє¬рєєд­лийг ярьж байна, дуу дууллаа. Сонгинохайрхан дvvргийн хэм­жээнд 280 гаруй мянган хvн амтай. Хєдєє орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй дvvрэг. Єнєєдєр 40-єєс дээш насныханд хийх ажил хомс байна. Тиймээс энэхvv хо¬гийн цэг дээр ирж ажиллан амьд¬ралаа залгуулдаг олон ир¬гэн байна. Тэдний нийгэмших асуудал нь хоцорч байгаа нь нууц биш. Манай Хvvхэд, гэр бvлийн хєгжлийн тєвєєс орон нутгийн эдгээр иргэнийг нийгэмшvvлэх, шаардлагатай тусламж дэмж¬лэгийг хvргэх чиглэлээр vйл ажил¬лагаагаа явуулна.
-Цаашид эдгээр иргэнийг ний­гэмшvvлэх, хєгжvvлэх талаар тєлєвлєгєє боловсруулсан уу?
-Мэдээж тєлєвлєсєн ажил олон байгаа. Засгийн газар, Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газраас эдгээр хvvхдэд чиг­лэсэн vйл ажиллагаа, тєсєл хєтєл­бєрийг хэрэгжvvлэхэд манай бай­гуул¬лагын vvрэг их байх болно.
Ер нь эдгээр иргэнийг нийгэм­шvvлэх vйл ажиллагаа явуулахад хvндрэлтэй зvйлvvд их гардаг. Адаглаад нэг сургалт зохион байгуулах гэхээр тєсєв мєнгєний асуудал гарч ирдэг. Орон гэргvй, хєдєє орон нутгаас ирсэн бичиг баримтгvй иргэд олон.
Мєн шоронгоос суллагдаад ирж байгаа иргэдэд ч гэсэн хvнд нєхцєл угтдаг. Тэгэхээр хvvхдээ, єєрсдийгєє ийм байдалд оруулж байгаа нь эцэг эхчvvдээс ихээхэн шалтгаалж байна. Энэ иргэдэд хамгийн тvрvvнд мєнгє, бэлэн хувцас тараагаад байх биш. Нийгэмшvvлэх, юманд хандах хандлагыг нь єєрчлєх ажил хийх нь зvйтэй гэж бодож байна.
Сонгинохайрхан дvvргийн 24, 26, тавдугаар хорооны иргэд энд их ирдэг. Тэдэнд ажил олдохгvй учраас л эцсийн сонголт нь хогийн цэг болж таараад байна.
Тиймээс аж ахуйн нэгжийн удирдлагууд, залуучууддаа уриалахад иймэрхvv иргэдээ ажил хайгаад очиход нь “авахгvй” гэдэг ганц vгээр амыг нь таглаад буцаахгvй.
Vнэхээр боломж байдаг бол туршиж vзэх, ухамсрыг нь єєрчлєх хєгжvvлэх талаар анхаарч ажиллавал зvгээрсэн гэж хэлэх байна. Тэгэхгvйгээр ганцхан манай Хvvхэд, гэр бvл хєгжлийн тєв ажиллаад vр дvнд хvрэхэд бэрх даваа.

Усанд оруулах газартай л болчихмоор байна

-Танай тєвд сургалтад хам­рагдаж буй хvvхдvvдэд нэн шаардлагатай зvйл юу байна вэ?
-Хогийн цэг дээр ирж ажил¬ладаг 60 гаруй хvvхэд бий. Яг надад бvртгэлтэй, эцэг, эх ар гэрийнхэнтэй нь холбоотой ажилладаг 35 хvvхэд байна. Би эдгээр хvvхдэд сургалт явуулж байгаад албан бус боловсролын тєвд хандаж, сургуульд хам­руулдаг юм.
Бидний хvсч байгаа зvйл бол энд ажиллаж байгаа хvvхдvvдийг долоо хоногт нэг удаа усанд оруулчихдаг, сард нэг удаа vсийг нь засуулдаг газартай болмоор байна. Энд ажиллаж байгаа хvvхдvvдэд тийм боломж нєхцєл байдаггvй юм.
Амьдралын нєхцєл маш хvнд байгаа гэдгийг надаар хэлvv¬лэлтгvй мэдэж байгаа байх. Энд аав ээжгvй, аав ээж байсан ч vр хvvхдэдээ анхаарал тавьдаггvй тул маш олон хvvхэд ирж байна. 17 настай ах нь гурван дvvгээ дагуулаад ирдэг.
-Та энд ажиллаад ямар хуга¬цаа єнгєрvvлэв?
-Би энд ирээд зургаан сар болж байна.
-Хvvхдvvдийг цуглуулахад хvндрэлтэй байсан уу?
-Хvvхдийн баяр болж байгаа учраас энд ажиллаж байгаа хvvх­дvvдийг баярлуулах гэсэн олон улсын байгууллага, тєрийн болон тєрийн бус байгууллагууд олон байна. Єнєєдєр Дэлхийн зєн олон улсын байгууллагаас нэлээд хэ¬дэн хvvхдийг аваад явчихсан бай­на. Миний хувьд утсаар холбоо тогтоож, нэгнийг нь утсаар дуу­даад, зарим нэгийг нь хогийн цэг дээрээс нь очиж авлаа.

Хvvхдvvд єглєєнєєс vдэш хvртэл ажиллаж байна

-Хогийн цэг дээр ажил хєдєлмєр эрхэлж буй эдгээр хvvхэд жил бvр баяраа тэм­дэглэж чаддаггvй. Цаашлаад єєрс¬дийн эрхийн асуудлаа хол­богдох байгууллагуудад тавьж чаддаггvй?
-Нийслэлийн Хvvхэд, гэр бvл хєгжлийн газраас Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдрийг угтаад олон vе шаттай vйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ.
Хvvхдvvддээ урлагийн тоглолт vзvvлээд, нэг удаагийн гарын бэлэг тараагаад єнгєрєх байдлаар биш, хvнд хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvд, хараа хяналтгvй, хорих ангид ял эдэлж байгаа хvvхдvvдийн аж байдалтай танилцах, тэд юу хvсч мєрєєдєж байгааг сонссон юм.
Хотын тєвд аль нэг газарт уриад уулзахад маш их хvндрэл гарах учраас манайхаас зориуд энд ирж байна.
-Хvvхдvvдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонслоо. Тэднээс гарч буй саналаас хуваалцвал?
-Эдгээр хvvхэд єглєєнєєс vдшийн бvрий хvртэл хєдєлмєр эрхэлж байгаа ч бусад хvvхдийн нэгэн адил тоглож наадахыг хvсч байна. Урлаг, спортын секц дугуйланд явахыг хvсч байгаагаа ч хэллээ.
-Хvvхдэд нэг удаа бэлэг єгєєд, санал бодлыг нь сонсоод єнгєрєх биш. Эдгээр хvvхдийн ахуй амьдралыг єєрчлєх, нийгэмшvvлэх тал дээр ямар ажил хийх вэ?
-Єнєєдєр энэ газрыг зорьж манайхаас гадна нийслэлийн агентлагуудаас тєлєєллvvд ирсэн. Тухайлбал нийслэлийн Эрvvл мэндийн газар, Боловсролын газар, Нийгмийн халамж vйлчилгээний газраас мэргэжилтнvvд ирсэн. Бид хамтарч юу хийвэл энэ асуудлыг эергээр шийдэж болох талаар тохиролцох гэж байна.
Хамгийн гол нь эдгээр хvvхдийг хєдєлмєрєєс хєндийрvvлэх, бvр болохгvй тохиолдолд зохистой хэлбэрт шилжvvлэх шаардлагатай байна. Єєрєєр хэлбэл хvvхэд хєдєлмєр эрхэлж байгаа тохиолдолд єєрсдийн нас хvйст тохирсон, цаг хугацааны хувьд тохирсон хєдєлмєр эрхлvvлэх хэлбэрт шилжvvлэх хэрэгтэй байна.
Хамгийн зохицуулалт юу вэ гэхээр Толгойт орон нутгийн хєгжлийн тєвийг тєрийн байгууллагууд нь тал талаас нь дэмжээд, ажил vйлчилгээг нь гэрээлээд эрчимтэй явуулах нь зvйтэй гэдгийг хэлэлцэх байх. Сонгинохайрхан дvvрэгт Хvvхэд, гэр бvлийн хєгжлийн тєв байгуулагдсан. Энэхvv тєв ч гэсэн хvvхдvvдийн ємнє тулгамдаж буй асуудал vйл ажиллагаагаа чиглvvлэн ажиллах болно.
Ийнхvv хvн тєрєлхтний газар дээрх нар болсон алдрай бяцхан vрсийн нэгээхэн хэсэгт ажилласан єдрийн сурвалжилга маань дуусч, дараагийн газарт очихоор хvлгийн жолоогоо залсан юм.

Хvvхдийн хvvхэд байх эрхийг хэн олгох вэ

Бидний дараагийн очсон газар бол “Хvvхэд залуучуудын хєгжил хамгаалал” ТББ-ын “Цоглог” тєв байсан юм.
Монгол Улсад хvvхдийн хє¬дєлмєр эрхлэлт хэрээс хэтэрч байна гэж олон хvн ярьдаг. Хvvхдvvд бие бялдар болоод сэтгэл зvйн хувьд асар их дарамтад хєдєлмєр эрхэлдэг. Эрэгтэй хvvхдvvд нь хvнд ачаа байнга єргєснєєс нурууны яс муруйх, єсєлт удаашрах, бєєр нурууны болон дотор эрхтний хvнд євчлєлд нэрвэгддэг. Харин охид нь бэлгийн мєлжлєгт єртєх, цаашлаад хvнд худалдаалагдах аюулд ажил¬лаж хєдєлмєрлєж байна.Тэд єєрийнхєєрєє байх, чєлєєтэй тоглож наадах газаргvй, сонирхдог зvйлээрээ хичээллэх боломж нєх­цєл байдаггvй гэхэд хилсдэхгvй. Єєрєєр хэлбэл ар гэрийн элдэв шалтгаанаар хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvд маань хvvхэд байх эрхээ эдэлж чадалгvй нийгмийн гадна єдєр хоногийг хэдэн бор тєгрєгийн хойноос хєєцєлдсєєр єнгєрєєдєг. Нэг л мэдэхэд эрийн цээнд хvрч ажилгvй, мэргэжилгvй соёлгvй иргэдийн тоонд тоо нэмдэг.
Харин хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvдийн чєлєєт цагийг зєв боловсон єнгєрvvлэх зорилго бvхий урлагийн дугуйлан хичээллvvлдэг “Хvvхэд залуучуудын хєгжил хамгаалал” ТББ-ын “Цоглог” тєвийн vйл ажиллагаатай та¬нилцсан юм.
Энэ клубт томоохон худалдаа¬ны тєвvvдэд тэрэг тvрдэг, худалдаа хийдэг, мєн “44” тєв дээр вагоны ачаа буулгадаг зэрэг 70 гаруй хvvхэд хамрагдсан байв. Тэд хєг­жим, дуу, бvжиг зэрэг урлагийн хичээл заалгахаас гадна фото зураг, ви¬део кино, цаас болон хаягдал мате-риалаар мозайк хийх, шvлэг зо¬хиох, сэтгэгдлээ илэрхийлэх, уран зураг, циркийн сургалт зэрэг олон тєрлийн сургалтад хамрагддаг аж.
Нийслэл хэмээх энэ том айлын ганцхан подвалд 70 гаруй хvvхэд єєрсдийгєє нийгэмшvvлэх, шинэ зvйл сурахын тєлєє нэгдэж байгааг харахад тєрийн зvгээс энэ тал дээр анхаарлаа хандуулж гээгдсэн хvvхдvvдээ бусдын адил нэгэн болгох арга бодоосой гэдэг vгийн холбогдох албаныханд дайх нь зvйтэй байх.
Хvvхдийг овог нэр, ялгарах шинжээр нь дурдах нь тухайн хvvхдийн эрхийн асуудалтай холбоотой учраас тэднээс ярилц¬лага авах боломжгvй байсан юм. Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдєрт зориулсан бас нэгэн vйл ажиллагаа Монголын хvvхдийн ордонд болсон юм.

Хvvхдvvд хєг эгшиг, єнгє будаг хослуулж хvvхдийн баяраа угтлаа

Уг нь жил бvрийн єдийд тус ордон хvvхдийн хєлд дарагдаж гадаа нь хvртэл хvvхэд шуугилдан гvйлдэж байдаг билээ. Гэтэл энэ жил нам тайван байв. Харин ордны хаалгаар ормогц дуу чимээ, хєл хєдєлгєєнтэй орчин угтсан юм. Багачуу¬дын инээд цангинаж, баяр хєєр бялхсан, зарим нь яарч догдолж тоглолтын, ёслолын гээд чамин хийц, хээ хуар болсон хувцас ємсєж ийш тийш гvйлдэх нь талын цэцэгс салхинд ганхаж байгаа мэт санагдсан юм.
Харин томчууд баруун, зvvн хана дагуулж байршуулсан улаан самбарт уран зураг єлгєж, нямбай болоод єнгєлєг бvтээлvvдийг ширээн дээр байршуулж харагдав. Хvvхдvvд баяраа угтан багш нартайгаа хамтран уран зураг зурж, єнгийн цаасаар хийсэн наамал, шvрээр хэлхсэн зvvлт, бугуйвч, ээмэг , цаасаар урласан тєрєл бvрийн бvтээлvvд, жаазалсан хатгамлуудаараа “Хvvхдийн ертєнц-2013” нэртэй бэсрэг vзэсгэлэнг дэлгэж буй нь энэ аж. Хvvхдийн ертєнц гэгээлэг, ариухан байдаг болоод ч тэр vv бvтээлvvд нь тэдний гараар бус сэтгэлээр бvтсэн юм шиг санагдсан. Хvvхдvvдийн бvтээлийн чамин тансаг, єнг будгийн хослолыг донжтой нь аргагvй зохицуулсныг шагшин vзэж зогстол тоглолтын танхимаас хєгжмийн уянгалаг ая сонсогдож бид танхимыг чиглэв. Тэнд ороход олон арван хvн цуглаж, гоёлын хувцастай хvvхэд багачууд бужигнаж, баглаа цэцэг барьсан томчууд суудлаа эзлэх гэж яаравчилна. Тэдний дунд Хvvхдийн тєлєє vндэсний газрын дарга И.Нарантуяа, Хvн амын хєгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хvvхэд, гэр бvл хєгжлийн “Єнєр бvл” тєвийн захирал Б.Бурмаа нар суудлаа эзэлсэн байлаа.
Хар ємд, банзал, цагаан цамц ємссєн охид хєвгvvд час улаан сарнай гартаа атган тайзны зvvнтээ эгнэн зогсчээ. Намуухан эгшиглэх хєгжим чангарахтай зэ¬рэгцэн тайзны хєшиг аажмаар нээгдэхэд охид, хєвгvvд зургаан эгнээ болон жигд зогсож эх орныхоо Тєрийн дууллыг танхимд цугласан олонтой хоршин дууллаа. Энэ бол дээр хэлсэн “Хvvхдийн ертєнц -2013” дvрслэх урлагийн vзэсгэлэнтэй холбоотой уран бvтээлийн нэгдсэн тоглолт байсан юм. “Хvvхэд бvрийн инээмсэглэлийн тєлєє та, бид хамтдаа” уриан дор Монголын хvvхдийн ордонд Хvvхэд, гэр бvл хєгжлийн “Єнєр бvл” тєвийн сурагчид 2012-2013 оны хичээлийн жилд сурч мэдсэнээ Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдрийг угтан vе тэнгийнхэндээ тайлагнаж байгаа нь энэ аж.
Ийнхvv “Аз жаргалтай хvvхэд нас” тоглолт дуу хуур, хєгжєєн наргиан, инээд баясалтай эхэлсэн юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Яам хєгжлийн бодлогын асуудал, нийгмийн хамгаалал гэсэн vндсэн хоёр чиглэлд vйл ажиллагаа явуулдаг. Энэ хvрээнд боловсролыг илvvтэй дэмждэг” гэв. Нээлтийн vйл ажиллагааны дараа хvvхдvvдэд шагнал гардуулах ёслол болсон.
Тодруулбал хvн ам, нийг¬мийн хамгааллыг хєг­жvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулж буй багш, ажилчдад хvндэт жуух бичиг, хvvхдийн тєлєє сайн vйлстэн шагнал гардуулсан бол сурлага, авьяасаараа манлайлсан сурагчдыг Монголын хvvх­дийн ордны алт, мєнгєн медаль, Сурагчдын холбооны шагнал, “Авьяас” алтан медалиар тус тус шагнасан юм.
Энэ vеэр “Хvvхдvvдийн авсан шагнал хvvхдvvдэд урам єгч, хийж бvтээх vйлсийг нь зоригжуулж бай­на. Бид анхны тайлан тоглолтоо бэлтгэх гэж их хvч хєдєлмєр, цаг хугацаа зарцуулсан. Тvvнийхээ vр дvнг єнєєдєр vзэж байна” гэж “Єнєр бvл” тєвийн хєгжмийн багш Т.Гандєл хэлж байлаа.
Хэн ч бай урмаар тэтгэгдэж амьдардаг. Тэр тусмаа гэнэн цайлган сэтгэлтэй балчирхан vрсэд томчуудын хайр, халамж анхаарал, урам зориг єгєх магтаалын vгс юунаас ч чухал. Гэнэн цайлган зантайд хvvхдvvд хэлсэн vгийг мартаж ч мэднэ. Эсвэл бяцхан зvрхэндээ vргэлж тээж тvvгээрээ тэжээгдэж амьдарч ч болно. Харин гарт баригдаж, нvдэнд vзэгдэх медаль шагналаа хараад урам зоригийг илvvтэй мэдэрч, хийж бvтээх, хєгжих дэвших чин хvсэлд автах нь хамгаас сайхан. Vvнд л тэдэнд єгсєн шагналын vнэ цэн орших биз ээ.
Хэдийгээр хvvхдийн эрхийг хамгаалах єдрєєр хvvхдvvдээ баярлуулж байгаа ч дээрх vйл ажиллагааг явуулсан байгууллагууд vг хэлэх эрхийг нэг ч хvvхдэд олгоогvй нь харинч єєрсдєє хvvхдийн эрхийг зєрчсєн асуудал болов. Єєрийн vзэл бодлоо илэрхийлэх хvсэлтэй мянга мянган хvvхэд байд¬гийг умартсан нь тун тоогvй.
Гэхдээ хvvхэдтэй холбоо¬той юм бvхэн тодхон vлдэж гэгээн тунгалаг бvхнийг хvний сэтгэлд vлдээдэг тул “Аз жаргалтай хvvхэд нас” тоглолт сэтгэлээс гарахгvй байлаа.
“Єнєр бvл” тєвийн багш, сурагч, ажилчид “Амин хайртай эх орон”-оо дуулж, “Хэнтийн єндєр ууланд”-ыг морин хуурын чавхдасаар аялгуулж, Тє¬рийн соёрхолт, ардын жvжигчин, зууны манлай бvжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт “Хєдєєгийн залуус”-ыг бvжиж байсан нь нvднээ харагдсаар л байлаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car