antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 Comments are off

УУЯ-нд 109 ажлын хэсэг байгууллагдан ажиллаж байна

нийтлэсэн Admin
49befb62074782a5originalУул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар 52 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 6 ажлын хэсэг ажиллаж байна.
Уул уурхайн сайд Австрали улсад ажлын айлчлал хийлээ

Энэ сарын 22-24-ны өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо болсон “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/ олон улсын хуралд Уул уурхай сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Дээрх хуралд Уул уурхайн сайд олборлох салбарын ил тод байдал, уул уурхайн салбарын орлогын тэгш хуваарилалтын талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийв. ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооноос Монгол Улсыг хариуцлагатай ил тод байдлын санаачлагыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон дурьдсан болно.

Энэхүү арга хэмжээний үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шорттой, Австралийн Холбооны Засгийн газрын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Гэри Грэй, тус яамны Эрдэс баялагийн газрын захирал хатагтай Таниа Констэбл зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн байдал, мэргэжилтэн сургах гээд олон сэдвээр санал солилцлоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали Улсад хийсэн айлчлалынхаа үеэр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг сургалт эрдэм шинжилгээний төв болох “New South Wales” их сургуулийн захиралтай уулзаж Монгол Улсын Уул уурхайн яам “New South Wales” мужийн их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус их сургуульд уул геологи, уул уурхай болон бусад техникийн нарийн мэргэжлээр Австрали улсын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Австралийн талаас холбогдох зардлыг хариуцан богино, дунд хугацааны сургалт, судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх юм.

Уул уурхайн сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Ребека Гринспан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн хатагтай Гудрун Копп болон Австралийн Бизнес зөвлөл, Австралийн Эрдэс баялагийн зөвлөлийн гишүүдтэй тус тус уулзаж Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллах байр сууриа илэрхийлж, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Долоон ордыг Стартегийн ач холбогдолтой ордод нэмж оруулах тогтоолын төсөл боловсрууллаа

“Ашигт малтмалын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан.

Үүний дагуу Уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулагдан ашигт малтмалын томоохон ордуудыг судалж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.

Энэ удаад Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны 1, нүүрсний 2, газрын ховор элементийн 4, нийт 7 ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болгоод байна.

Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа “Ашигт малтмалын тхай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Хятадын аж ахуйн нэгжүүд манай томоохон төсөлд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв

БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан”-д Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв нар оролцлоо. Тус хуралдааныг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Комиссын Монголын хэсгийн дарга Шадар сайд Д.Тэрбишдагва, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга Худалдааны яамны орлогч сайд Чэнь Зянь нар тэргүүлэн оролцсон. Дээрх хуралдааны үеэр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэсийн орд зэрэг төслүүдэд хамтран ажиллахыг идэвхитэй дэмжиж байгаагаа хятадын тал дахин нотлов.

Харин Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох, Монголын нүүрсний ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих, мөн нүүрс, занараас хий гаргах чиглэлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэж найдаж байгаагаа монголын тал илэрхийлэв.

Монголын тал нүүрс, жонш, төмрийн хүдэр болон ган төмөрлөгийн боловсруулсан бүтээгдэхүүн, хүхрийн хүчил зэрэг дайвар бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох хэмжээ зэрэг асуудлаар хятадын талтай холбоотой ажиллаж, нүүрсний худалдааны орчинг сайжруулах асуудлыг хамтран судлана гэж найдаж буйгаа илэрхийлэв. Хятадын тал хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд шууд ярилцаж, хэрэв Засгийн газраас оролцох шаардлагатай бол ЗГХК зэрэг одоо байгаа хамтын ажиллагааны механизмуудыг ашиглах боломжтойг илэрхийлэв. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг асуудлаар монголын талд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ.

Монгол, Хятад, Оросын хооронд түүхий газрын тос харилцан солилцох замаар Дарханы газрын тосны үйлдвэрт 2 сая тонн түүхий газрын тос нийлүүлэх асуудлыг судлахыг монголын тал санал болгов. Монголын тал тодорхой саналаа Хятадын “Петрочайна” компанид өгч, талууд газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа хятадын тал илэрхийлэв.

Дээрх хурлаар яригдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж ирэх Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлдэж байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар

Уул уурхайн яам Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлээд байна.

Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсрууллаа.

Газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм.

Газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг тус бүр нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар боловсруулсан. Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тусгаж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч төсөлд тодорхой тусгасан болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хугацаа Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлахтай холбоотойгоор хойшлогдож байгаа тул “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулж холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байна.

Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй. Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд заасантай адил байна. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч шүүлт хийн тусгай зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд хайгуул хийх талбай орших аймгийн Засаг даргад хүргүүлж аймгийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдэх юм. Аймгийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, эсхүл олгоогүй тухайгаа Ашигт малтмалын газарт мэдэгдэж кадастрын бүртгэл хийлгэнэ. Ингэснээр бусад тусгай зөвшөөрөлтэй давхцал үүсэхгүй юм. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм.

Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгсөн. Ерөнхийдөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох газрыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж байх юм.

“Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгээс Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан бөгөөд батлагдсны дараа холбогдох хууль, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдөж ажиллах юм.

Уг баримт бичиг нь Нийтлэг үндэслэл, Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилт, Байгаль хамгаалалт, нөхөн сэргээлт, Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц гэсэн 5 үндсэн бүлгээс бүрдэнэ. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад холбогдох томоохон үндэсний хөтөлбөрт суурилж боловсруулсан болно.

Урт нэртэй хууль, нөхөн сэргээлтийн асуудлаар Байнгын хороонд мэдээлэл хийлээ

Уул уурхайн яам энэ сард УИХ-ын БОХХАА байнгын хороонд Урт нэртэй хууль болон нөхөн сэргээлтийн талаарх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.

УИХ-аас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг 2009 оны 7 сарын 16-ны өдөр батлан гаргасан.

Хуулийг хэрэгжүүлэхээр Хил хязгаарыг тогтоох, Нөхөх олговор тооцох чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батласан хил зааг нь Ашигт малтмалын газрын кадастрын дүрс зургийн программд буулгах боломжгүй, солбицол маш их алдаатай байсан учир хамаарах тусгай зөвшөөрлүүдийг өнөөдрийг хүртэл тодорхойлж чадаагүй байна. Уг тогтоол нь 2012 оны 6 дугаар сард батлагдаж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу тухайн оны 10 дугаар сард Уул уурхайн яаманд ирсэн байдаг. Тогтоолын хавсралтыг богино хугацаанд, асар их алдаатай, туйлын хариуцлагагүй боловсруулсан, батлагдсан даруйдаа салбарын яаманд хүргэгдээгүй, түүнчлэн УИХ-ын сонгуулийн компанит ажлын үед батлагдсан зэрэг нь улс төрийн зорилго агуулсан байхыг үгүйсгэхээргүй байна.

Хилийн заагийн цэгийн солбицлын алдааг засаж дүрс зургийн мэдээллийн санд нэгтгэхээр Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран ажиллаж байна.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлийн 66 нь нөхөх олговор авах хүсэлт ирүүлээгүй учир цуцлагдсан байна. Үлдсэн 163-ын 65 нь хэсэгчлэн давхцалтай бөгөөд үүний 40 нь нөхөх олговроо “0” төгрөгөөр тооцуулж давхцалгүй хэсэгтээ үйл ажилагаагаа үргэлжлүүлэн явуулах, 25 нь нөхөх олговор аваад үйл ажиллагаа явуулах санал ирүүлсэн. Бүхэлдээ давхцалтай 98 тусгай зөвшөөрлийг эзэмшигчид нөхөх олговор авах хүсэлт гаргасан.

Хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй нөхцөл байдалд үндэслэн дараах арга хэмжээг авах саналыг УИХ-д танилцуулсан. Үүнд:

  • Нөхөх олговор болон түүнд хөндлөнгийн аудит хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
  • Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцон аж ахуйн нэгжийн нэхэмжилсэн нөхөх олговроос хасаж тооцох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • Нэхэмжилсэн нөхөх олговорт дүйцүүлэн хуулиар хориглоогүй нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгох замаар аж ахуйн нэгтэй тохиролцох;
  • Орон нутгийн удирдлагаас өөрийн үзэмжээр тогтоож буй усны хамгаалалтын бүсийн дээд хэмжээг холбогдох хуулиар тогтоох;
Эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайг энэ жил 1 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээнэ

1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна. Үүнээс, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн байна.

Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байна. Монгол Улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигдсон байна.

2013 оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр 1 тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан. Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт, хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийх тухай Уул уурхайн сайдын 2013 оны 98 дугаар тушаал гарсан.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн хайгуул, олборлолтоос бохирдож, эвдрэлд орсон газруудад нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ өгч дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан А103/73 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Нүүрсийг элс ашиглан баяжуулах технологийг хамтран судална

Тавдугаар сарын эхээр хуралдсан Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын 6 дугаар Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал олон чухал асуудлын хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайлбал Монгол Улс уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан. Харин Японы талаас Монгол Улсаас чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах,Таван толгойн ордыг ашиглахад оролцох, ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг түлхүү тавьсан. Мөн хамтарсан худалдааны корпараци байгуулах. /нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр/ Энэхүү уулзалтын үеэр хоёр тал дараах төслүүд дээр хамтарч ажиллахаар санал солилцсон байна. Үүнд.

  1. Нүүрсийг элс ашиглан /хуурай аргаар/ баяжуулах технологийг хамтран судалж нэвтрүүлэх,
  2. Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах
  3. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийх.

“11-11” төвөөр дамжуулж иргэд 548 санал хүсэлт ирүүлсэн байна

Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд өдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 548 санал, хүсэлт ирсэнийг цаг тухай бүрт нь хариулт өгч холбогдох арга хэмжээ авсан.

Ингэхдээ санал, хүсэлт 509, гомдол 22, талархал 1, шүүмжлэл 16 ирүүлснийг хүлээн авч хариу өгөн ажилласан. Ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудал, цалин хөлс, ажиллах хүчинтэй холбоотой асуудлаар иргэд хандсан байна.

УУЛ УУРХАЙН ЯАМ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car