antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 Comments are off

Хүнд суртлын нян хүн болгонд бий

нийтлэсэн Admin

Бусдын нүүрэн дээр ярвайн тодрох хүнд суртлыг жигших яахав. Өөрийгөө өнгийгөөд хар даа. Боломж бүр дээр “Би чухал” гэдгээ ойлгуулахаар тэчьядан суугаа чинь худлаа юу. Чухал дээр очигсод нөхдийг өөдөөс яс горьдсон нохой шиг байлгаад баймаар санагдана.

Шинжлэх ухааны жирийн нэгэн ажилтнаас цай уух зуураа “Энэ ямар учиртай юм. Сайхан тайлбарлаад өгөөч” гэтэл улаан туг чинь өөрийгөө чухал гэдгээ ямар хурдан мэдэрч байна аа. Түрүүхэн зүгээр гэрэлтэж байсан царай нь албан төрхөнд хувирч “Энэ ч ноцтой асуудал даа. Шинжлэх ухааныг хэн дуртай нь ойлгоод байдаг ч юм биш. Асуудалд тэгж хариуцлагагүй      хандах хандлага нь өөрөө зохих үр дагавартай. Тэр тусмаа над шиг шинжлэх ухааны ажилтан хүн болбоос…” ч гэх шиг. Зүгээр нэг танин мэдэхүйн чанартай зүйл лавласны төлөө мөн их юм боллоо. Золтой л аягатай цайгаа нүүр рүү нь нүүлгэчихсэнгүй.

Хэдэн дарга нарыг хэлэлтгүй бид бүгдээрээ ямар муухай эвдэрчихсэн юм бэ? Билетийн кассчин, хамгаалалтын сэкрүүт, үүдний жижүүр, хөдөөний малчин…гээд дор бүрнээ, дов болгон дээрээ пээдийж дуугарч ядацгаана. Ёстой нөгөө “Хүнд суртлыг чононоос дутахгүй мэрэх юмсан”.

Ж.ГАНГАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car