antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big11.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд “Шавь” цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид багшийн ёс зүйн талаар мэдээлнэ.

14.00 цагаас Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV хуралдаан дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа элс, хайрга олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээх эсэх, мөн 16 хороонд Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэнэ.

-”Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “1000 Хүүхдийн Баяр” Найрамдал Төв дээр өнөөдөр болно.

12:00 цагаас БШУЯ-ны 401 тоотод БШУЯ, МХАҮТ, Монголын сайтуудын холбоо, Сайтуудын ассоциаци, Монголын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо “Нийгэмд гэрэл тусгая” тунхаг бичигт гарын үсэг зурна.

09.00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг дэмжих” тухай, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох” тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудад зөвлөмж өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордны зургаан давхарт болно.

11.00 цагаас Уул уурхайн яам дээр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал болно. Уул уурхайн сайд, яамны газрын дарга нар болоод АМГ, ГТГ-ын удирдлагууд оролцоно,

12.00 цагаас Монголын хүүхдийн ордонд Өнөр бүл төвийн хүүхдүүд Хүүхдийн баярт зориулсан “Аз жаргалтай хүүхэд нас” урлагийн тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтын нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

-МОНГОЛ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЛАГДСАН DREAM IT ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА “БАГШ ХӨГЖЛИЙН ОРДОН”-Ы 2 ДАВХАРТ 202 ТООТОД 120 БАГШИЙН СЕМИНАР УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД БОЛНО. ҮҮНД ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН ЕБС, МӨН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БАГШ НАР ХҮРЭЛЦЭН ИРЭХ ТУЛ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗҮҮДИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ ОРОН ДАЯАР ТҮГЭЭНЭ ҮҮ ХЭМЭЭН УРЬЖ БАЙНА.

Монгол ньюс мэдээллийн төвд:

11.00 цагаас  “Shark” төвийн тэргүүн П.Даваахүүгийн зуны англи хэлний сургалт эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
12.00 цагаасНотариатчийн хууль бус үйлдлээс болж хохирсон асуудлаар иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
12.30 цагаас Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын II уралдааны талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагаас Монголын залуучуудын болон сурагчдын холбоо, Хятадын боловсролын төв хамтарч “Хүүхэд ба боловсрол” өдөрлөг зохион байгуулна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car