antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 Comments are off

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулна

нийтлэсэн Admin
цахилгаанУБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн 2013 оны 6-р сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүртэй байгуулахаар болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч энэ ажилд хамрагдана. Монгол Улсын “Эрчим хүчний тухай хууль” болон бусад холбогдох хууль, дүрмийн дагуу хангагч хэрэглэгчийн хоорондын харилцааг шийдвэрлэхэд шаардлагатай асуудлыг тусгах, хэрэглэгчдэд чиглэсэн заалт, нөхцлүүдийг уян хатан болгох зорилгоор тус компани нь “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г шинэчилсэн байна. Гэрээг боловсруулахдаа холбогдох Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас саналыг нь авч тусгажээ. Тиймээс аж ахуйн нэгж, айл өрх бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ дээрх хугацаанд өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хүлээн авах танхимд очиж байгуулах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд Даваагаас Баасан гарагт  9- 19 цаг хүртэл, Бямба гарагт 10-16 цаг хүртэл ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car