antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 Comments are off

Бааварт нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

нийтлэсэн Admin

b020ddadc02e9cc0big“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм.

Шүүгдэгчдийн зүгээс хурлыг хаалттай хийх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан тул Шүүх хурал хаалттай болж, хэвлэл мэдээллийнхнийг оруулалгүйгээр эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцож байгаа юм байна.

Ш.Батбаяр нь  өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгай камерт түлэгдэж, бэртсэн хэрэг гарсан. Тэрбээр бэртсэн даруйд “Мөнгөн гүүр” эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарсан. Түүнийг хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд шүүх байсан ч биеийн байдал муу хэмээн тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car