Шведийн зураач Йохан Андерссон цээж нүцгэлсэн Анжелина Жолигийн хөргийг зурсан байна. Ингэхдээ тэрбээр алдарт жүжигчнийг хөхөө авахуулсан байдалтайгаар зурсан аж.
32х34 харьцаатай, зотон даавуун дээр тосон будгаар үйлдсэн энэхүү зургийг Лондоны нэгэн үзэсгэлэнд тавьсан бөгөөд удахгүй буяны дуудлага худалдаагаар худалдаалах аж.
Анжелина Жоли дөрөвдүгээр сарын дундуур шуугиан тарьсан мэдээлэл хийсэн. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард хорт хавдар тусах өндөр эрсдэлээсээ айж хоёр хөхөө авахуулжээ. Энэ өвчний улмаас түүний ээж хорвоог орхиж байсан юм.
Зураач Андерссонын энэ асуудлыг дайран өнгөрсөн бөгөөд түүний ээж ч бас хөхний хорт хавдар тусч байсан гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.