antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2013 Comments are off

УИХ-ын чуулганы хуралдаантай

нийтлэсэн Admin

cec8831496674588bigУИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

  1. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
  2. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
  3. Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
  4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
  5. Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
  6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
  7. Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

Харин үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын цагтай.  Үүгээр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан Монголбанк Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр баталсан Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдал, Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх асуулгын хариуг сонсох юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car