antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 Comments are off

Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв

нийтлэсэн Admin

629770e5dbc492c1bigМонголбанк өнөөдөр /тавдугаар сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 15.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1436 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлж, валютын захад нийлүүлэв. Харин юанийн худалдаагаар банкууд 71 сая юань худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк 233.71 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Түүнчлэн банкууд валютын своп хэлцлээр 79 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car