antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 Comments are off

МИАТ-ын шинэ онгоц анхны нислэгээ Сөүл рүү хийнэ

нийтлэсэн Admin

f58467699305eaf0bigМИАТ компани Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа шинэ онгоц  худалдан аваад байгаа. Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн “Боинг 767-300ER” онгоц өнөөдөр анхны нислэгээ 13.00 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийх гэж байна.

Тус онгоц нь 54,9 метр урт, нислэгийн хурд нь 851 км/цаг бөгөөд 220 зорчигч, 12 000 кг ачаатайгаар 11070 километр буулгүй нисэх боломжтой  учир 2016 он гэхэд АНУ-руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа аж.

“Боинг 767-300ER” онгоц нь хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан  байна. Тухайлбал, бизнес ангиллын 25, энгийн ангиллын 195 суудалтайгаас бизнес ангиллын суудал нь 160 градус хүртэл налдаг, суудал бүрийн урд байрлах дэлгэцээр монгол, гадаад кино, телевизийн хөтөлбөрүүдээс сонголт хийн үзэх, дэлхийн хөгжмийн алдартай цомгуудаас сонсох боломжтой юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car