antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 Comments are off

Цагдаагийн амь хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

нийтлэсэн Admin

21052  Өнгөрсөн сарын эхээр Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөн байцааж дуусчээ.

Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ

Хэргийг сануулахад, Уг хэргийг тус сумын нэгдүгээр сургуулийн сурагчид болох Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар үйлдсэн нь тогтоогдож, тэднийг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд баривчлан авчирсан.

Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд болох сургуулийн сурагчид урьд нь долоон удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нарыг Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11, 145.3 дугаар зүйл ангид зааснаар яллагдагчаар татжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car