antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

Д.Сугар дарга ”Чайналко”-той хийсэн 70 долларын гэрээг нууцалж байна

нийтлэсэн Admin

Тєрийн ємчийн хорооны даргын албанд хувийн компанийн захирал мэт бат бєх суусан хvн бол Д.Сугар.

Хєдлєх ч vгvй, ганхах ч vгvй хэрнээ тєрийн маш олон ємчийг нааш, цааш нь гvйлгэж буй нь єнєєх л Д.Сугар. Хамгийн сvvлд л гэхэд Хєтєлийн цементийн vйлдвэртэй холбоотой асуудал УИХ-ын чуулган дээр хэл ам татлаад амжсан бол Хятадын тєрийн ємчийн компани болох “Чайналко”-той хийсэн “Эрдэнэс Таван толгой”-н 70 долларын гэрээ олны дургvйцлийг хvргэсэн хэвээр байна. Бvхэл бvтэн тонныг нь 70-хан доллараар vнэлж, хийсэн энэхvv гэрээнд гарын vсэг зурах шийдвэрийг гаргахад мэдээж “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн дарга Д.Сугар голлох vvрэг гvйцэтгэсэн байж таарна. Энэ ч утгаараа Д.Сугар, тєрийн ємчит “Эрдэнэс МГЛ” компанийн гvйцэтгэх захирал Б.Энэбиш нар “Чайналко”-той хийсэн гэрээгээ аминаасаа ч илvv хайрлаж, хамгаалж байна.

“Маш сайн гэрээ болсон. Гэрээний хувьд єєлєх юм байхгvй” гээд л тэдний хэн хэн нь хир халдаадаггvй юм билээ. “Тийм л сайн гэрээ болсон юм бол гэрээний хувилбарыг олон нийтэд дэлгэж vзvvлэх хэрэгтэй шvv дээ, яг ямар зvйл, заалттай гэрээ болсныг хvмvvс сонирхож байна” гэхээр “Сайн гэрээ болсон юм чинь vзээд байх шаардлагагvй, тэгээд ч олон нийтэд гэрээг дэлгэх албагvй, аль нэг дарга хvсэлт тавибал vзvvлж болно уу гэхээс нэхсэн болгонд харуулах ёсгvй” гэж Б.Энэбиш дарга єгvvлэх аж. Д.Сугарын хувьд ч нэг их ялгаагvй хариулт хэлж байсныг нуух юун. Тэрбээр “Хэрэв чи vзье гэвэл тэгж байгаад ирж vзээрэй, харин олон нийтэд заавал дэлгээд байх шаардлагагvй, тэгэхдээ би ойрын vед Засгийн газар, намуудын бvлгийн хуралд суугаад завгvй яваа шvv” гэж эвтэйхэн бултах жишээтэй. Энэ мэтээр тєрийн ємчид эзэн суусан цадиггvй дарга нар ард тvмнээс ихийг нуусаар байна.

Уг нь ард тvмний ємчийг дэлхийн зах зээл рvv нийлvvлж, эргэлдvvлж байгаагийн хувьд ил тод, нээлттэй байна гэдэг алтан зарчмыг анхнаасаа барина гэдгээ “Эрдэнэс МГЛ”-ийнхэн дарга, цэрэггvй амлаж байсан. Гэтэл амьдрал дээр тэдний амлалт хий хоосон зvйл болсон нь тvрvvчээсээ харагдаж эхлэх шив. Тэгээд ч хааж, халхавчлах тусам олны анхаарлыг татаж, нууж, булах бvрт бусдын харыг тєрvvлнэ гэдгийг эдний насны хvмvvс мэдэхгvй байна гэж vгvй. Vнэхээр л сайн гэрээ болсон юм бол “Эрдэнэс МГЛ”-ийнхээ сайт дээр хийсэн гэрээ болгоноо тов тодорхой, том гэгч нь тавьчихаж болно шvv дээ. Оюу толгойн гэрээг дєнгєж хийсний дараа ил гаргаж тавьсангvй хэмээн иргэд чамгvй хэл ам таталж байсан шиг “Эрдэнэс Таван толгой” тєрийн ємчит компанийнхан ил тод зарчмыг баримтлахаас татгалзаж байгааг юу гэж ойлгох вэ. Нэг бол хvнд vзvvлэхийн аргагvй муу гэрээ болсон, эсвэл тэр чигтээ луйвар, авлигал ханхлуулжээ гэж ойлгож болох уу.

Аан тийм, “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбишээс энэхvv гэрээний хувилбарыг иргэдэд vзvvлмээр байна, та бvхэн єгч туслаач гэж гуйхад “Бид угаасаа энэ асуудалд тайлбар бэлдэж байгаа. Удахгvй тайлбар нь гарахаар аваарай. Тvvнээс биш гэрээг ил гаргах боломжгvй” гэж хэлээд таг болсон юм байна. Ер нь юу ч гэж тайлбар хийх гээд байгаа юм, бvv мэд. Бодвол ард тvмний толгойг сэнхрvvлсэн сайхан тайлбар хийж байгаа биз. Vнэхээр л сайн гэрээ болсон юм бол эдний хийсэн тайлбартай, тайлбаргvй иргэд єєрсдєє алгаа ташаад хvлээж авна шvv дээ.

Нєгєєтэйгvvр “Эрдэнэс МГЛ”-ийн сайтад vзье, авъя гэсэн ч мэдээлэл байхгvй юм билээ. Уншигч та ч гэсэн эдний мэдээллийн цахим хуудас руу ороод vзээрэй. Vзээд єгье гэвч олигтой, хэрэгтэй мэдээлэл олдохгvй л болов уу. Англи, монголоор бичсэн хэдэн тендер шалгаруулалтаас єєр онцлох мэдээ байдаггvйгээс харахад ард тvмний ємчийг мэдэлдээ авсан энэхvv компанийн удирдлага монголчуудыг дорд vзэж, vл тоож байгаа нь зайлшгvй. Мэдээж Монголын ард тvмэн эднээс их зvйл хvсээгvй. Зvгээр л ил тод байгаач ээ, битгий дуугvй яв, ярь, хэл, ойлголц гэдэг єчvvхэн зvйлийг л хvсээд байгаа юм шvv дээ.

С.Бэлэгмаа

ogloonii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car