Жил болгон уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг шалгаж, аттестатчилдаг.
Тэгвэл өнөөдөр энэ жилийн аттестатчиллын шалгалт Баянзүрх дүүргээс эхэлж байгаа юм байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29–31нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын гуравнаас таванд, Сонгинохайрхан дүүрэгт зургаадугаар сарын зургаанаас 16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-20-нд аттестатчилал явуувагдана.
Мөн хотын захын дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд ирэх зургаадугаар сарын 16-19-нд ажлын хэсэг очиж ажиллахаар болжээ.
Шалгалтын ажлын хэсэг шалгалтын үеэр ажлын байрны тохижилт, цэвэрлэгээг хангалттай хийсэн, ногоон байгууламжтай эсэхийг нэн түрүүнд шалгах юм байна. Шалгалтаар зөрчилтэй гарсан аж ахуй нэгжид эхний ээлжид таваас долоон хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан бичиг хүргүүлэх бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд архи, согтууруулах ундаа худалдаалагчдын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.