antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлын тойм

нийтлэсэн Admin

 a6c008a9f4340c96big 11.00 цагаас Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх болсон тухай болон бусад сэдвээр ШӨХТГ-ын хурлын зааланд 11 цагаас хэвлэлийн бага хуралтай.

 11.30 цагаас Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд улсын их хурлын гишүүн С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар залуу хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Цагдаагийн ерөнхий газраас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна.

11.00 цагаас “Оюутолгой” компани Нийгмийн хөрөнгө оруулалтын тайлангаа  олон нийтэд танилцуулна. Танилцуулга тус компанийн байранд  эхэлнэ.

10.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд Гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний байгууллага,ТББ, ОУ-ын байгууллага, мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд,цэцгийн аж ахуй эрхэлдэг иргэд оролцоно.

09.40 цагаас Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны хөгжлийн төлөөх олон улсын конференц Чингис зочид буудлын хурлын зааланд болно.

-БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль дээр очиж “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” туршилтийн хичээл хэрхэн явагдаж ирсэнтэй танилцаж нэг өдрийн хичээлд бүтэн суух юм байна

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан:

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Монгол Улсын сонгуулийн нэгдсэн /Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх/ хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд холбогдох хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

-Маршалын албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Хилийн боомтын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

– Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

Монгол ньюьс мэдээллийн төвд

12.00  цагт Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооноос цементийн үйлдвэрлэлийг стратегийн салбарт тооцуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт  “Хориотой загвар” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car