antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 Comments are off

Хаалттай байгаа замууд

нийтлэсэн Admin

9f46d9e991326587big  Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамнаас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх 1.1 километр замыг баасан гаригийн орой буюу энэ сарын 18-нд нээжээ. Төлөвлөгөө ёсоор уг замыг өнөөдөр нээх байсан ч “Экспресс зам” ХХК зам засварыг хугацаанаас өмнө засварлаж дуусчээ.  Харин өнөөдрийн байдлаар дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байгаа тул зорчигч та бүхэн замаа зөв сонгож, автомашины хөдөлгөөнд оролцоно уу.

Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж ирэх зургаадугаар сарын нэгнийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.

  • Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх хоёр километр авто замыг энэ сарын 25-ныг хүртэл засварлаж байна.
  • Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг энэ сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна.
  • Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг ирэх долдугаар сарын 09-нийг хүртэл хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car