antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big10.00-16.00 цагийн хооронд ”Хүний нөөцийг бүрдүүлэх өдөрлөг” ”Улаанбаатар” банкны байранд болно. Ажилд орох хүсэлтэй болон тавьсан шаардлагыг хангасан иргэдтэй ярилцлага хийж, ажлын байраар хангана.

09.00-12.00 цагийн хооронд Дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байгаатай холбогдуулан ”Хэмжил бидний өдөр тутмын амьдрал” сэдэвт семинар Жуковын музейн хойно байрлах ”Парк” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

10.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх гэж байна.

09.00 цагаас “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” Үндэсний чуулган Соёлын төв өргөөнд эхэллээ. Төрд өөрсдийн дуу хоолойгоо дайх энэхүү чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгчид оролцоно. Чуулганыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлнэ.

11.00 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд Туул голын сав газрын захиргаанаас хэвлэлийн бага хурал зарлав.

10.00 цагаас Турк Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн хамт олон Цус судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж цусаа бэлэглэнэ.

11.00 цагаас “Зөв-төлөвлөлт амжилтын үндэс” ҮШБ-ийн багш, дасгалжуулагч нарын сургалт СБТ ордны хурлын танхимд нээнэ.

       Монгол ньюс мэдээллийн төвд:

11.00  цагаас Чингис хааны дэлхийн академиас Монголын ард түмэн, УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандан Чингис хааны дээд идеализмыг Монгол Улсын үндэс, суут зорилго болгон хэрэглэх саналыг албан ёсоор дэвшүүлж хэвлэлийн хурал зарлалаа.

12.00 цагаас Архидалт мансуурлын эсрэг үндэсний ассоциаци, Энхтайван ирээдүйн хөгжлийн сан, “Гээкс тайм” байгууллагаас архины шошго дээр согтууруулах ундааны хор хөнөөлийг таниулсан зураг, сэрэмжлүүлгийг байршуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагаас “HERO ENTERTAINMENT” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ талаар мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car