Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.