antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

ГХЯ-наас ЗЦГ-ын уулзвар хүртэлх зам маргааш нээгдэнэ

нийтлэсэн Admin

159013351960e942d3e541ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусссан бөгөөд өнөөдөр хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж дуусгах ажээ. Харин  маргааш орой замын хөдөлгөөнийг нээх юм байна. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна.

Мөн өнөөдөр дараахь хэсгүүдийн замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

1. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж ирэх сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Гүйцэтгэгч: “Ялгуусан” ХХК.

2. Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх хоёр км авто замыг хаасан байна. Хучилтын ажил гүйцэтгэн энэ сарын 25-ны өглөөний 07 цагт нээнэ. Гүйцэтгэгч “ОДНД” ХХК.

3. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг энэ сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч: “Хансуун зам” ХХК.

4. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Долоодугаар сарын 09 хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car