antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Хог хаях зориулалтын уутыг айл өрхүүдэд үнэгүй тараана

нийтлэсэн Admin

хог  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан өчигдөр  болсон билээ.

Уг хурлаар орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг зохион байгуулах саналтай байгаагаа Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан юм.
Тодруулбал, Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежментийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд “200”-ын бочик, тэрэгний хамт тарааж үнсийг нэг хэлбэрээр тээвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах худалдах ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзжээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд мөн хэрэгжилтэд хяналт тавихаар шинэ менежментэд тусгасан байна.

Айл өрхүүдэд хог хаягдал хийх уутыг үнэгүй тараах бөгөөд энэхүү уут нь гэр хороолол болон зуслангийн айл өрхөд 80*60 см, орон сууцны айл өрхөд 40*60 см хэмжээтэй байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Зориулалтын уутны зузаан нь 0,025 мм-ээс дээш полиэтилен байна гэж үзжээ. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн танилцуулж байгаагаар   одоогийн байдлаар айл өрхийн хог тээвэрлэгч 15 байгууллагын 291 машин ажиллаж байгаа юм байна. Харин Улаанбаатар хотын гудамж талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн харъяа хог тээвэрлэгч байгууллагуудын зам талбайн үйлчлэгч нар гүйцэтгэдэг байна. Нийслэлийн 9 дүүрэгт зам талбайн 366 үйлчлэгч ажиллаж нэг үйлчлэгчид 15-17 мянган мкв талбай ногддог байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн харъяа хог тээвэрлэгч байгуулагуудын зам талбайн үйлчлэгч нар гүйцэтгэж байгаа юм байна. Энэ нь тухайн хариуцсан талбайгаагаа өдөрт 2-с дээш удаа цэвэрлэх боломжгүй байдаг байна. Гудамж зам талбайг байнгын цэвэрлэгээтэй байлгахын тулд нийт үйлчлэгч нарын тоонд тулгуурлан зуны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан 2 ээлжээр ажиллуулах, шар хантаазтануудын тоог нэмэгдүүлэх шаардлагтай байгааг  Ерөнхий менежер онцоллоо.

Зуны цагт ногоон бүсийн орчны бохирдол, зуслангийн айл өрхүүдийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаа байнга доголдож байгаагаас иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэж чадахгүй байгаа юм. Тиймээс зуслангийн орчмын хог тээвэрлэгч байгууллагуудын одоогийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байгааг мөн шинэ менежментэд тусгажээ. Тухайлбал Зуслангийн ногоон бүсийн айл өрхүүдэд Зуслангийн товчоотой хамтран ногоон бүсийн карт олгож хураамж төлүүлэх, ногоон бүсийн цэвэрлэгээг тогтмолжууж, зусланг хоггүй, цэвэр байлгахын тулд зуслангийн ам бүрт эко ажилтан ажиллуулах зэргээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзсэн байна.  Урьдчилсан байдлаар “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежмент”-ийг нэвтрүүлэхэд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд хотын иргэддээ үйлчлэх үндсэн ажил бол хогоо цэвэрлэх. Тиймээс бид хоггүй хотыг бий болгох энэхүү менежментийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ энэхүү менежментийн хүрээнд дэвшүүлж байгаа хөтөлбөрүүдийг урт, дунд, богино хугацааны гэж аниглан, эхний ээлжинд айл өрхүүдийг хог хаягдал хаях зориулалтын уутанд хогоо хийж хэвшүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн хог тээвэрлэлтийн машиныг цагийн хуваарийн дагуу ажиллуулахад хяналт тавих ёстойг сануулав.  Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас энэхүү менежментийг НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car