antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Өнөөдрийн өрнийн зурхай

нийтлэсэн Admin

super_horoscopes_by_loish_e106f753Хонь (3/21-4/19)

Таатай өдөр. Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ маш хүчтэй татагдах болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл ч байж болох юм. Олон хүмүүсийн өмнө хэнтэй хаашаа явж амрах вэ гэсэн асуулт тулгарна. Олны нүдэнд ил байхаас зайлсхий. Учир нь эрс шийдэмгий хөдлөхөд бэлэн байгаа далд дайснууд муу санаатнуудынхаа бай хялбархан болж болзошгүй байна гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Мэлхий (6/22-7/22)

Хүч чадал сорьсон өдөр. Буд гарагийн нөлөөгөөр өнөөдөр танд хэцүүхэн асуудлууд тулгарах болно. Өнөөдөр та хэдий өөдрөг бодолтой байсан ч зарим нэгэн уйтгартай зүйл болохыг сануулж байна. Харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй, гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал хурдан энэ бүхэн цэгцэрч учир нь олдоно. Хорон үг ашиглах гэсэн нөхцөл байдал эсвэл бусадтай хамтарч ажиллаж байж шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Үгүй бол хамтын ажиллагаа ноцтой хязгаарлагдахаар байна.

Арслан (7/23-8/22)

Найдвар төрүүлсэн өдөр. Удаан, шаргуу ажиллах чадвар тань таны хүсэл эрмэлзлэлээр зоригжих болно. Танд мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн хана байгаа мэт санагдана. Магадгүй та бодит байдал дээр тулгуурлалгүй хий таамагласан байж ч магад. Ямар ч ажил хийх байсан танд өөрийгөө илэрхийлэх, өөрийн сэтгэл зүрхээ ойлгож мэдэх боломжийг өгнө.

Жинлүүр (9/23-10/22)

Тайван бус өдөр. Хөршийн чинь тухай хов жив таныг гайхшируулна. Энэ бүхэнд итгэхээсээ өмнө үнэн байж болох боломжуудын талаар бод. Мэдээлэл технологийн салбарт сонирхол төрж эхлэнэ. Гэвч таны энэхүү хөөрөл сэтгэл хөдлөлөөр шийдсэн эсвэл хий хоосон мөрөөдөл биш гэдэгт итгэлтэй бай. Хүнд хэцүү мэт харагдаж байгаа нөхцөл байдал магадгүй гайхалтай сайнаар эргэж ч болох юм. Энэ нь магадгүй таны ажилд гайхалтай боломж олгож болох юм. Бүтэшгүй том төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж хэт их хүчин чармайлт гаргахаас татгалз.

Үхэр (4/20-5/20)

Ядраасан өдөр. Өнөөдөр ажлын ачааллаасаа болж бага зэрэг уцаарлаж болзошгүй. Амжилт олох замд тань саад тотгор учирч, санаа зовох асуудал гарч мэднэ. Бас бусадтай ажиллахаасаа илүү өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах нь ухаалаг хэрэг болно. Зарим үхрийхэн бага зэрэг тэнцвэрээ алдаж байгаа юм шиг байдлыг мэдрэх болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж, жижиг сажиг хэрэггүй юманд стрессдэхээсээ болгоомжлох хэрэгтэй.

Охин (8/23-9/22)

Хүлээцтэй өдөр. Та өнөөдөр олны хөлийн дунд байхаас илүүтэйгээр ганцаараа чимээгүй орчинд байхыг эрхэмлээрэй. Сар жинлүүрийн ордыг өнгөрнө. Та залбирал үйлдэж, бясалгал хийвэл үр дүнд хүрч чадахыг гараг эрхэс сануулж байна. Ажлаа хийнгээ хөгжим сонс. Замын их түгжрэлтэй байгаа үед жолоо барихгүй байхыг зөвлөе. Танд хүмүүс амархан нөлөөлж чаддаг учраас сөрөг энерэгтэй хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй. Муудалцсан байсан ч хайртай хүмүүстэйгээ эвлэрч, цагийг хөгжилтэй өнгөрөөхөд тохиромжтой өдөр байна. Үзэл санааны зөрчилдөөн гарвал та хүлээц, тэвчээр гаргаж, түүнд энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийг бэлэглээрэй. Та өгснөөсөө ч илүү зүйлийг эргүүлж авах болно.

Хилэнц (10/23-11/21)

Төвөггүй өдөр. Та өнөөдрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэх болно. Амьдардаг орчиндоо эрч хүч бэлэглэ. Та өөрийнхөө занг хэрхэн хувирдгийг анзаарах болно. Шинэчлэл хийхэд өдөр тутмын амьдралыг хүндрэлтэй болгож мэднэ. Тиймээс юмнуудаа янзалж цэгцлээд цэвэр болгоорой. Заримдаа юу ч хийхгүй суух нь аз жаргал байдаг. Бичлэг дүрс зардаг газарт очиж инээдмийн кино худалдаж аваад ямар ч бодох санах зүйлгүйгээр удирдлагаа аваад суу. Сэтгэлийн тайтгарлыг та мэдрэх болно. Харин та дурлалдаа умбасан нэгэн бол лаа асааж сайхан орчинг бүрдүүлнэ.

Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэлд таатай өдөр. Хэрэв та зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн бол яг одоо зарим нэг бүтээлч ажлын үр дүнд хүрэх болно. Өөрийн хүсэл сонирхолоо бүү хязгаарла. Өөрийнхөө бодолд анхаарлаа хаңдуулсан цагт та ирээдүйгээ харах болно. Та өөрийн хүссэн амьдралын хэв маягыг бий болгох болно. Хувийн бизнесээ эхлүүлэхэд тохиромжтой цаг. Таны эрүүл мэндэд нөлөөлөх түгшүүрт байдал айдас зэрэг сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулаарай.

Матар (12/22-1/19)

Сэтгэлд таатай өдөр. Өнөөдөр өдрийн бодол шөнийн зүүд тань биелэлээ олох болно. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө бичиж үлдээвэл санахад амар байна. Бусадтай харилцахдаа өөрийнхөө зөн совиндоо итгэ. Та өөрийнхөө асуудлуудыг өөрт тааламжтай байдлаар зохицуулж чадна. Аялалынхаа төлөвлөгөөгөө эргэн нэг хараарай. Өөрийн нөөц бололцоондоо хүрэхийн тулд бодит арга хэмжээг авч байгаадаа итгэ. Хадмын талын хүмүүс чинь танаас их зүйлийг харж байна. Та тэдэнд өөрийнхөө юу хийж чадахыг харуул. Өөрийн хэрэгцээнийхээ тухай бодохдоо бүү хувиа хичээгээрэй. Гэртээ болон ажлын байрандаа засвар хийх нь таны сэтгэл санааг засч өгнө.

Загас (2/19-3/20)

Энэ өдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Та яаж ч хичээсэн сөрөг үр дүн гарах бололтой. Сэтгэл санаа тавгүйтэж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх хандлага ажиглагдана. Сарны гэрэлд бүү унт. Эмчилгээ, сувилгаа хийлгэхэд тохиромжгүй өдөр. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс танаас тусламж хүсэн утасдах болно. Хэрвээ та завтай байгаа бол бүхэл өдрийн турш утсаар зөвлөгөө өгч өнжих бололтой. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй.

Хумх (1/20-2/18)

Осолтой өдөр. Хүчирхийлэл, булаан эзлэлт, шунахай явдалтай тулгарч магадгүй. Хэт их ажлаас татгалз. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Орой үдшийн цагаар болгоомжтой яв. Үдээс өмнө гэрээ хэлэлцээ хийхэд тохиромжтой. Олонх нь түншийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгээ ойлгоно. Шургуу хөдөлмөр, тэвчээрээр амжилтад хүрэхийг хичээ. Таны энэ чадварыг харсан хамтрагчид чинь урамших болно.

Нум (11/22-12/21)

Нийцтэй өдөр. Дурлалын шинэ холбоо үүсэхийг харуулж байна. Өөртөө итгэлтай бардам алхах нумынхан бусдын нүдэнд өртөхөөр хувцаслах байх. Та стил имиджээ бүрдүүлсний дараа олны өмнө гардаг хүн. Тиймээс та бусдын анхааралд байхыг хүсвэл олны хөлийн газраар яваарай. Харин чухал хүмүүстээ бүү маргаарай. Хамтын санг хэлэлцэх үед та гаргасан зардалдаа тайлбар тавих шаардлага гарна. Хүүхдийн асуудал таны анхаарлыг татаж эхэлнэ. Хэрэв энэ үнэнг хүлээн эөвшөөрөхөд танд хэцүү санагдаж байвал түүний талаар нухацтай ярилцаж нэг үзээрэй. Мөн гэр бүлээрээ спортын тоглолт явж үзэх нь тохиромжтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car