antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Нийтийн орон сууцанд мөнгөн ус алдагдлаа

нийтлэсэн Admin

mungu_1Хөдөө орон нутагт мөнгөн ус ихээр алдагдсан тухай мэдээлэл намжаагүй байхад нийслэлд ч мөн мөнгөн ус алдагдсан хэрэг гарч олныг цочирдууллаа. Тухайлбал өчигдөр Сансарын тунелийн эсрэг талд байрлалтай 51 дүгээр байрны 6,7 дугаар давхарт мөнгөн ус асгасан байжээ. Орцны жижүүр Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага өгснөөр тус газрын явуулын лабо­раторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид шуурхай очиж мөнгөн ус асгасан газар ажиллаж саарамагжуулалт хийж хорыг гадагшуулсан байна.

Албаны эх сурвалжаас болсон үйл явдлыг тодруулахад “Оршин суугчдыг гадагш гаргахгүйгээр хөл хорьж мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийсний дараа хөл хориог цуцлах болно. Тиймээс одоогоор мөнгөн усыг ямар зорилготойгоор хэн асгасныг мэдэхгүй учраас хариулт өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн.

Мөнгөн ус ямар хортойг мэргэжлийн хүнээс тодруулахад “Бидний амьдралд байнга хэрэг­лэгддэг гэрлийн шил бүрэн бүтэн байхдаа мөнгөн ус алдахгүй. Хэрвээ хагалсан тохиолдолд өрөөнөөс хүмүүсийг гаргаж, агаар оруулах хэрэгтэй.

Мөн агаар халаагч болон агааржуулагчийг унтраана. Тоос сорогчоор соруулж болохгүй, соруулах нь мөнгөн ус агуулсан нунтаг болон уурыг тараах аюултай. Хагарсан гэрлийн шилний хэлтэрхийнүүдийг хатуу картон цаас, чийгтэй цаасан алчуур, нэг удаагийн чийгтэй арчигчаар цуглуулж авна. Хаягдлаа хортой хог хаягдал хадгалах саванд хийж, дараа нь химийн хог хаягдал булшлах мэргэжлийн байгууллагаас тогтоосон тусгай цэгт булшилж устгадаг ч манайд тийм боломж алга.
Тиймээс иргэд өдрийн гэрлээ аль болох гэмтээхгүй байх нь чухал” гэв.

Р.Саруул
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car