antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 Comments are off

Ядуурал гурван үндэслэлээр буурсан гэв

нийтлэсэн Admin

people-world-middleҮндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн ядуурлын үзүүлэлтүүдийг улс, бүсийн төвшинд тооцжээ.

Судалгааны дүнд үндэслэн Монгол Улсад ядуурлын төвшин 2012 оны эцсийн байдлаар 27,4 хувьтай байна гэж дүгнэжээ. Энэ нь өмнөх жилийн 29,8 хувьтай харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт бөгөөд ядуурал буурсныг албаны хүмүүс баялгийн хуваарилалт, ажилгүйдэл бага ч болов буурсан, мөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээж буй баялгийн хувь хэмжээ нэмэгдсэн гэсэн гурван үндсэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, баялгийн хуваарилалт, ажилгүйдэл бага ч болов буурсан, мөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээж буй баялгийн хувь хэмжээ нэмэгдсэн гэсэн гурван үндсэн шалтгаантай холбон тайлбарлаж байна.

Судалгаанд улсын хэмжээнд 111232 өрхийг түүврээр сонгон хамруулж, орлого, зарлагыг тооцож, ядуурлын төвшинг тогтоожээ. Ингэхдээ өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ 118668 төгрөгөөс доош бол тухайн өрхийг ядуу гэж үзсэн байна. 2010 онд өрхийн дундаж орлого 813 мянган төгрөг байсан бол 2013 оны эхний улирлын байдлаар 954 мянга байгаа тул өрхийн нэг гишүүнд ногдох 118668 төгрөг нь доогуур үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс онцлов.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car