antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 Comments are off

Хохирогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлэв

нийтлэсэн Admin

0ede576980a9a5ef99081f61f5c69dc7_x3Хамтарсан Засгийн газраас зарласан “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсанаас болж хохироод буй иргэдийн Түр хорооны Б.Одонтуяа, О.Оюунцэцэг, Д.Булган нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Засгаас олгох ёстой 50 сая төгрөг нь өнөөг хүртэл олгогдоогүй, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд хашаа байшин, машин тэргээ зарж, барьцаанд тавин, найз нөхдөөсөө өндөр хүүтэй мөнгө зээлсэн иргэдийн асуудал шийдэгдэхгүй байснаас болж өнөөдөр эхнээсээ гудамж гарч буйг мэдэгдлээ.

Мөн удаа дараа барилгын компаниас мөнгөө гүйцээн төлөх хугацаатай үүрэг өгөөд эс биелүүлбэл орон сууцаа суллаж өгөхийг шаардах болсон гэв.

Барилга, хот байгуулалтын сайд эдгээр иргэдтэй уулзах бүртээ “Энэ асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ, найман хувийн хүүтэй зээл рүү та нарын асуудлыг шийднэ. Зээлийн журмыг Монголбанк боловсруулж байгаа, журам удахгүй гарна” гэж тайлбарладаг байна. Харин Монголбанкныхан тэднийг нэг ч удаа хүлээн авч уулзаагүй бөгөөд удирдлагуудаа гадаад явсан гэж хэлдэг ажээ.

Хөтөлбөрт хамрагдсанаас болж хохироод буй иргэд өнгөрсөн гуравдугаар сард 10 хоног суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тухайн үед УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийг хохиролгүй болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч энэ өдрөөс хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн ч иргэдэд мөнгө нь очоогүй тул барилгын компани зургадугаар сарын 1-нээс айлуудыг байрнаасаа гаргана гэж мэдэгдсэн байна. Ийм учраас хохирсон иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээс аргагүйд хүрсэн гэв.

Тэд энэ асуудлыг шийдвэрлэж өгтөл өлсгөлөн зарлаж жагсаалт хийх хүсэлтээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргажээ. Мөн Засгийн газар энэ хасаг сайн өдрийн хуралдаанаараа асуудлыг авч хэлэлцүүлэхгүй бол шийдтэл нь тэмцлийн хурц хэлбэр сонгон тэмцэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car