11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд эрх баригчид ”100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулсан иргэдээ хуурч, хохироосоор байгаа талаар хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2012 оны үр дүнд үндэслэн тооцсонядуурлын түвшинг зарлах хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны 320 тоот өрөөнд болно.
13.30 цагаас Зүүн дөрвөн замын уулзварт байрлах Петровисын ШТС-д ”МОН-93” шатахууны нээлт болно.
13.00 цагаас МУЗН-ийн төв байранд “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн нээлтийг хийнэ. Энэ хөтөлбөр нь шинэ зуунд улс орноо хөгжүүлэх “Хүмүүн иргэн хөгжлийн ирээдүй” уриан дор Төрийн хүмүүнлэгийн бодлогоор зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хороо дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран Улаан Загалмайн идэвхтэн багш нар эхлүүлж байгаа аж.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан-2020” долоо дахь удаагийн тэмцээний хагас шигшээгийн тоглолтууд явагдаж байна. Финалын тоглолтууд өнөөдөр болно.
12.30 цагаас “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Төрийн ордны Г танхимд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх юм байна. Уулзалт долоо хоног бүрийн пүрэв гарагт болж байх юм байна.
Монгол ньюс мэдээллийн төвд:
11.00 цагт Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс Гандантэгчэнлин хийдэд Дүнчүүр маанийн бүтээлийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Маанийн бүтээл нь Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг олон тоогоор урин уншихыг хэлдэг бөгөөд Зопа Ринбүүчи ламтан нэг сарын турш хөтлөн явуулах аж.
11.30 цагт Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 модыг устгасан хэргийн талаар МоАХ-ны ахмадууд мэдээлнэ.
12.00 цагт “Алтайн хүдэр” компанийнхан сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх чөлөөнд халдсан талаар Монголын сэтгүүлчдийн эвлэл, Говь-Алтай аймгийн Цээл суманд ажилласан сэтгүүлчид хэвлэлийн хурал зарлалаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.