antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

IX Богд Монголын бурхан шашны тэргүүн болов

нийтлэсэн Admin

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын Бурхны шашны төвийн тэргүүнээр залах ёслол өчигдөр болж өнгөрлөө.

Манай улс өмнө нь найман Богдоор буддын шашнаа удирдуулж байсан. Харин 1924 оноос хойш шашны тэргүүнгүй байж байгаад хамба лам Д.Чойжамцыг 1997 оноос Монголын бурхан шашны тэргүүнээр залж байсан аж.

IX Богд Жавзундамбыг Монголын бурхан шашны тэргүүнээр залах ёслол морин цагт тамга гардуулах ёслолоор эхэлсэн юм. Ингээд IX Богд Жавзундамбыг Монголын бурхан шашны төвийн тэргүүнээр залж, Даншиг өргөх ёслол буюу Бат оршил хурсан юм. Энэхүү ном нь тухайн хүнийг эрүүл саруул байлгах утга бүхий ном юм байна. Уг ёслолд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэтхэг улсын Элчин сайд Сатбир Сингх болон Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон оролцсон юм.

IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын Бурхны шашны төвийн тэргүүнээр залах ёслолын үеэр сүсэгтэн олон цугларсан байв. Тэдгээр иргэд IX Богдод мөргөх гээд Гандантэгчинлэн хийдийн төв лаврингийн үүдэнд цугларсан байв. Харин лаврин дотор Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хурж байсан бөгөөд IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцанд хамба лам Д.Чойжамц Монголын шашны тэргүүний тамга гардуулсан юм.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД БУРУУГААР ОЙЛГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙГАА

Энэ үеэр тус хийдийн гавж Г.Амгалантай цөөн асуултад хариулт авлаа.

-Монголын бурхан шашны тэргүүнээр IX Богдыг залах ёслол болж байна. Ямар учраас хамба лам Д.Чойжамц тэргүүнийхээ ажлыг өгсөн талаар иргэд гайхаж байна. Энэ тухай яриагаар эхлэх үү?

-Монгол Улс анх удаа буддын бурхан шашнаа хамба ламаар удирдуулсан байдаг. Харин өнгөрсөн жил IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан багш маань манай улсад ирсэн. Тэгээд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн лам нар болоод бусад хийдүүдийн хамба лам нартай ярилцаад энэ жил IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монголын бурхан шашны тэргүүнээр залах шийд гарсан юм. Ингээд өнөөдрийн билэгт сайн өдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юмаа.

-IX Богд Монголын бурхан шашны тэргүүнээр залж байгааг эсэргүүцэж байгаа лам нар байна лээ. Энэ талаар юу гэж бодож байна даа?

-Ер нь бол Гандантэгчинлэн хийдийн үйл ажиллагааг ард түмэнд буруугаар ойлгуулах гэж олон жил оролдож байгаа цөөн тооны хүн бий. Тэдгээр хүмүүс л ард түмнийг үймүүлэх зорилгоор ийм мэдэгдэл хийгээд байгаа юм билээ. Харин ард түмэн энэхүү сайхан үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

-IX Богд манай улсын иргэн болсон гэсэн үү?

-Тийм ээ. Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын иргэн болсон.

Монголын бурхан шашны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөңд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад ирээд байгаа юм.

Э.ХҮРЭЛБААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car