antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ МОНГОЛ ИРГЭНЭЭР ХОЁР ХҮҮ ТОДОРЧЭЭ

нийтлэсэн Admin

Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний 01.49.23 цагт дэлхийн хүн ам долоон тэрбум хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт төрсөн хүүхдийг улс орнууд до лоон тэрбум дахь иргэнээ хэмээн бэлгэшээж байгаа аж. Тиймээс тухайн цагаас нэг цаг гучин минутын өмнө болоод хойно төрсөн хүүхдүүдийг улс орон бүр бүртгэж байна. Монгол Улсын хэмжээнд энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлснээс хоёр нь тухайн цагаас 37-хон секундын зөрүүтэй буюу 01.50 цагт төрсөн юм байна.

Эх, хүүх дийн эрүүл мэндийн үндэсний төвд Л.Дээдэнцэцэг бүсгүй хүүгээ тосон авч байх мөчид Орхон аймагт Б.Энхт үвшин гэдэг эмэгтэй бас нэгэн “Буга намнаач”-ийг хорвоод төрүүлжээ. Дээрх хоёр хүүг Монгол Улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж байгаа бөгөөд батламжийг энэ сарын 11- нд Үндэсний статистикийн өдрөөр гардуулах гэнэ. Бусад 19 хүүхдийг харин тэдний чацуутан гэж үзэхээр болсноо тус хорооны дэд дарга Б.Эрдэнэс үрэн хэлсэн. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел тухайн цаг мөчид мэндэлсэн хүүхдүүдийн судалгааг хөдөө орон нутгийнхантай хамтран шуурхай гаргасанд талархаж буйгаа илэрхийлсэн.

Бид Л.Дээдэнцэцэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсохоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” компанийн “Улаанбаатар” өртөөний ачаа тээвэр эрхэлсэн орлогч даргаар ажилладаг гэнэ. Хүү нь 3.1 кг жинтэй, 50 см өндөр төрсөн бөгөөд Сарантунгалаг гэдэг эмч эх барьж авчээ.

-Монголд мэндэлсэн долоон тэрбум дахь хүүхдийн ээж болж байгаад тань баяр хүргэе. Энэ мэдээг хэзээ дуулав?

-Баярлалаа. Өнөөдрөөс маш олон хүн баяр хүргэн утасдаж байна. Анх С1 телевизийнхнээс сонссон. Тэд дэлхийн долоон тэрбум дахь иргэн төрөх үеийн цагийг бас давхар судалж байсан юм шиг байна лээ. Хүүгээ төрүүлсэн өдөр тэд надтай ирж уулзсан. Тэр шөнө төрж байгаа эхчүүдээр анкет бөглүүлээд л байсан. Ядраад юун судалгаатай манатай гэж бодож байсан чинь хүү маань долоон тэрбум дахь Монгол иргэн болчихлоо.

-Гэрийнхэн тань бөөн баяр байгаа биз дээ. Хэд дэх хүүхэд тань вэ?

-Тийм ээ. Манай хадмууд маш их баярлаж байна гэсэн. Манайх нэг охинтой. Есөн жилийн дараа хүүтэй болж байгаа минь энэ.

-Хүйсийг нь мэдэж байсан уу?

-Үгүй ээ. ЭХО-д харуулахаараа эмчийгээ хүйсийг нь битгий хэлээрэй гэдэг байсан (инээв).

-Хүүдээ ямар нэр хайрлах гэж байна. Их утга учиртай нэр өгнө байх, тийм үү?

-Одоохондоо нэр бодож амжаагүй л байна. Гэхдээ гэрийнхэн янз янзын нэр яриад л байгаа гэсэн. Өмнө нь охины маань нэрийг аавын ах өгч байсан. Ярилцаж байгаад сайхан нэр өгнө дөө.

Л.ГАНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car