antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 Comments are off

Өрнийн зурхай

нийтлэсэн Admin

super_horoscopes_by_loish_e106f7532013 оны 5-р сарын 15-ны лхагва гаригийн өрнийн зурхайгаа уншина уу.

Жинлүүр (9/23-10/22)

Сэтгэл хөдлөлтэй өдөр. Завгүй ажлын төлөвлөгөөнөөс болж ганцаардмал байдалд орох учраас өнөөдөр олон нийттэй харилцаагаа сайжруул. Өөрийгөө өрөвдөн суух хэрэггүй. Утсаар ярих юмуу сонин дээр гарсан одоо болж буй үйл явдалуудыг нарийвчлан унш. Хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах ямар нэгэн шинэ юм хайж байгаа бол бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Нийгмийн ажлынхаа шугамаар шинэ сайн найзтай болж чадна.

Хонь (3/21-4/19)

Цоглог өдөр. Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Бизнес болон олон нийттэй холбоотой ажилд гаргасан таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэж, нэр хүнд тань өсөх болно. Таны хийсэн ямар ч ажил амжилт дагуулах бөгөөд санхүү, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг та маш хялбар даван туулах болно. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Эмэгтэй хүмүүстэй ойр дотно байх нь таныг тайвширч, тэдний анхаарал халамжийг илүү их хүртэхэд туслах болно.

Мэлхий (6/22-7/22)

Ярвигтай өдөр. Өнөөдрийн уур амьсгалд далдын дургүйцэл бухимдал нэвтрэх болно. Ялангуяа хувийн болон мэргэжлийн хамтрагчтай тань хопбоотой. Ойр дотны хэн нэгэн тань багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Тиймээс тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү өөрийнх нь хэргийг өөрөөр нь янзлуулах нь ухаалаг сонголт юм. Сонссон бүхэндээ итгэх хэрэггүй ба цуу яриаг битгий давтаж хэл. Цуу үг үргэлж хор хөнөөл дагуулж явдаг. Өөртөө чухал гэсэн зүйлсээ хамгаал. Хүмүүс хэн болохыг тань гайхаж эхлэх өөр зан ааш гаргах хэрэггүй.

Арслан (7/23-8/22)

Цог золбоотой өдөр. Санхүүгийн асуудал болон бизнесийн хэлэлцээр тань асуудалтай тулгарах тул түргэн загнаж хөдөлж болохгүй. Туршлагатай нэгнээс зөвлөгөө авах эсвэл үүний талаар сайн мэддэг хэн нэгэнтэй холбоо барьж асуу. Та юм бүхнийг цагт нь амжуулж хичээл зүтгэл гарган практик болон онолын арга замуудыг хэрэглэж шийдвэр гаргахад ямар байдгийг мэдээд гайхах болно. Хайрын харилцаа тань дайны талбар болж мэдэхээр байна. Зөвхөн өөрийн хүсэж байгаа зүйлийнхээ тухай бүү бод харин хайртай хүнийхээ юу хүсэж байгааг бас анхаарч үзээрэй.

Нум (11/22-12/21) Төвөгтэй өдөр. Өнөөдөр нөөц бололцооны төлөө тэмцэл гарч мэднэ. Асуудалд орсон найздаа туслахын тулд мөнгө зарцуулах боломж өндөр байна. Ингэхээсээ өмнө нөхцөл байдлыг тойрон байгаа асуудлуудыг авч үзээрэй. Та санаснаасаа илүүг үрчихэж ч мэднэ. Санхүүд үргэлж сайн удирдлага байх хэрэгтэй. Та ойр дотныхоо хэн нэгнийг баярлуулахаар ямар нэгэн юманд мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол эхлээд юм худалдаж авахад мөнгө тань хангалттай эсэхийг шалгаарай.

Үхэр (4/20-5/20)

Үргэлж хүмүүсийн санаанд тааруулж явах нь хэдий амар хялбар санагдаж болох ч энэ нь удаан үргэлжилвэл таны амьдрал улам хэцүү хүнд болох болно. Энэ жил апиваа зүйлийг хийхдээ зөв эхэлж өөрөө өөртөө анхаарах хэрэгтэй. Ихрийн ордны эцэг эхчүүд хэд хэдэн чухал асуудал шийдэх хэрэгтэй болох бөгөөд хүүхдээ эд зүйлээр дутаахгүй байлаа гээд энэ нь тэд таныг хайрлах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхаар. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, хүмүүсээс зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс.

Охин (8/23-9/22)

Азтай өдөр. Өнөөдөр та өөрийн санаа бодол үзэл хандлагадаа тууштай байгаарай. Шинэ харилцаа холбоо танд тэс өөр ойлголт өгнө. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон бусадтай харилцах сонирхол өндөр байна. Бичиг цаасныхаа ажлыг боловсруулан цэгцлэхэд хамгийн тохиромжтой цаг. Зарим нэг уулзалтуудаа маргааш болтол хойшлуулах нь таныг зорилгоо биелүүлэхээс ухрааж магадгүй. Урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд зарим нэгэн хичээлээр дахин хичээллэхэд хүргэнэ.

Хамтатгах (5/21-6/21)

Азтай өдөр. Өнөөдөр та өөрийн санаа бодол үзэл хандлагадаа тууштай байгаарай. Шинэ харилцаа холбоо танд тэс өөр ойлголт өгнө. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон бусадтай харилцах сонирхол өндөр байна. Бичиг цаасныхаа ажлыг боловсруулан цэгцлэхэд хамгийн тохиромжтой цаг. Зарим нэг уулзалтуудаа маргааш болтол хойшлуулах нь таныг зорилгоо биелүүлэхээс ухрааж магадгүй. Урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд зарим нэгэн хичээлээр дахин хичээллэхэд хүргэнэ.

Матар (12/22-1/19)

Адармаатай өдөр. Бусдаас зөвлөгөө чиглэл авснаар тэд өөрсдийнхөө явахыг хүссэн замаар л таныг явуулна. Эцсийн эцэст хэн ч ямар нөхцөл байдал үйл явдал болно гэдгийг мэддэггүй гэдгийг санаж яв. Тэд зөвхөн таамаглаж л байгаа. Мөн хэр удаан та бусдын хэлснийг хийнэ. Тэр хирээр өөрийн үнэ цэнээ алдаж эхлэнэ. Хэсэг хугацааны дараа та өөртөө таарсан хамтрагчаа олж хүссэн зүйлийнхээ төлөө явах болно. Өнөөдөр жолоодлогоо алдахаас болгоомжтой байгаарай. Машины түгжрэл таныг улам уцаарлуулж мэдэх юм. Ямартай ч өнөөдөр сайхан зан ааштай байхыг хичээ.

Хумх (1/20-2/18)

Гэрийн ажлын хувьд таныг магтууштай. Таны гэрийн эмх цэгц, цэвэр цэмцгэр байдалд хөршүүд, хамаатнууд тань атаархана. Сэргээн тайвшруулах ба дотоод заслын салбар дахь өөрийн уран сэтгэмжээ ашиглаж чадвал танай гэрт тохилог тайван уур амьсгал бүрдэнэ. Шинэ тавилга хэрэгсэл гэлгүй хуучнаа засаж сэлбэхэд л хамгалттай сэтгэл ханамж, өнгө засал бий болгож чадна.

Загас (2/19-3/20)

Хувирамтгай өдөр. Та өнөөдөр дүнсгэр, хуучинсаг байдлыг мэдрэх боловч, юунд ч өөдрөг байдаг загасуудыг ийм маягаар удаан барихгүй. Өөрийн дурсамжинд баяр хөөртэй байх хэрэгтэй, гэхдээ зөвхөн ирээдүйд бий болох гайхалтай шинэ зүйлс байх нь чухал. Өнөөдөр танд хичнээн их хийх ажил байлаа ч, хайртдаа өөрийгөө илэрхийлэх цаг гаргаарай. Нээлттэй байх нь та хоёрыг улам ойртуулна. Мөн дотны найз болон хамтрагчийнхаа хэлсэн үгийг сэтгэлээсээ сонсож байгаа эсэхээ бодоорой. Хамтран ажиллагчтайгаа өдрийн хоолонд орсоноор та дэмжигч сонсогчтой болно.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car