antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big10.00 цагаас Япон улсын иргэн, олимпийн хоёр удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Ноён Мияаку Ёшинобу Спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах аж. Түүнийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч уулзах юм байна.

15.00 цагаас “МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно.

09.30 цагаас Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Техникийн туслалцааны төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт болно. Уулзалт МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate” зочид буудалд болно.

Төрийн ордонд:

11.00 цагаас Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Хаан танхимд Мазаалайн видео уралдааны шагнал гардуулна. Мөн мазаалайн амьдрах орчинд ажилласан талаарх мэдээлэл өгнө.

09.00 цагаас “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11.00 цагаас “Б” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

10.00 цагаас “В” танхимд нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх, дагуул хот байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тооцоо хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан

14.00 цагаас “А” танхимд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

Монгол ньюс мэдээллийн төвд:

11.00 цагт  Оросын телевизийн сув гаар гар даг Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг оролцогч Фатима Хадуева Монголд ирэхтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт ETV-ээс хөлбөмбөгийн ДАШТ-ыг шууд дамжуулах албан ёсны эрх авсан талаараа хэвлэлийн хурал зарлалаа.

12.30 цагт  “Ажлын байртай, амьдрах байртай” оюутны хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонирхоорой.

13.00 цагт Буриадын Түнхэн аймгийн Соёоны уулын энгэрт байдаг их эзэн Чингис хааны чулуун сэнтий ширээ хэмээх домогт газарт ажилласан Монгол-Буриад эрдэмтдийн баг мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car