antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2013 Comments are off

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

нийтлэсэн Admin

money Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд хуульд олон улсад хэрэглэгддэг нэр томьёог хэрхэн тусгасан, олон улсад хэрэглэгддэг гэдгээр нь гадаад нэр томьёог авч ашиглах юм уу, эсвэл монголчлох уу хэмээн лавлаж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, монгол хэлнээбуулгаад, хэрэглээд хэвшчихсэн нэр томьёонуудыг хуульд тусгаад, гарцаагүй олон улсад хэрэглэдэг, монгол хэлнээ байхгүй нэрийг монгол хэлээр буулган, ард нь хаалтад гадаад нэр томьётой нь хамтад нь хуульд тусган боловсруулсан юм байна. Цаашдаа Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дахь нэр томьёоны тайлбар толийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Үнэт цаасны зах зээлд гарсан маргааныг шийдвэрлэх талаар хуульд хэрхэн тусгасан талаар гишүүд сонирхсон. Хуульд маргаан таслах зөвлөлийг ажиллуулах асуудлыг оруулан тусгасан гэж СЗХ-ны дарга хариулж байлаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжлийн гол суурь болсон Үнэт заасны зах зээлийн тухай хууль хүлээгдсээр байгаа гэдгийг тэрбээр онцолж байсан. Уг хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, дэд хороо нийт зургаан удаа хуралдан санал, дүгнэлтээ нэгтгэсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа ирүүлснийг нэг бүрчлэн гишүүдэд танилцуулан санал хураан шийдсэн. Түүнчлэн уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүлэхээр боллоо.

Үүний дараа “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Нийт 200 гаруй хуулийн төслийг өөрчлөх, шинэчлэн найруулахаар дээрх үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хоорондын уялдааг хангахад гол анхаарлаа хандуулж ажилласнаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Зарим гишүүд, тухайлбал Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл нар төрийн зүгээс эдийн засаг, бизнесийн салбар уруу хэтэрхий орсноос төрийн капитализм үүсэх гол нөхцөл үүсээд байна хэмээн шүүмжлээд төр ямар үед, хэрхэн эдийн засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд оролцох талаар зохицуулсан хуультай болох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл засаглалын шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэх талаар анхаарах нь зүйтэй гэж байлаа. Тэрбээр, тендер зарлах хугацаа гэхэд 50-70 хоног, дотоод бичиг баримтын эргэлт маш удаан зэргээс болоод ажил удааширдаг хэмээн хэлж байлаа.

Засаглал шийдвэр гаргалтыг хурдан болгох хэд хэдэн хуулийн төслийг боловсруулаад байгаа гэж Х.Тэмүүжин сайд мэдээлсэн. Үүнийн нэг нь Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийн төсөл юм байна.

Гишүүд ийнхүү хэлэлцээд ажлын хэсэг болоод нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын сангийн тухай, Баялгийн сангийн тухай, Бүсийн хөгжлийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэнийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car