antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2013 Comments are off

“Петровис” компанид торгууль ногдуулжээ

нийтлэсэн Admin

5cecf99b476e1ca5f0f767b2714548d1_x3Шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ШӨХТГ-аас шалгалт хийжээ.

Шалгалтыг Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 6 компанийн 8 ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС №25, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн хяналт шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд Орхон аймгийн “Чеси” ХХК  автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр  цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн ажээ.

Хяналт шалгалтаар ихэнх ШТС-уудын үйл ажиллагаа нь MNS-3015:97 стандартын шаардлагад нийцэж, шахалт, түгээлт нь хэвийн хэмжээнд байсан бол “Петровис” ХХК-ийн Тасганы овоонд байрлах ШТС-4 дээр А80 төрлийн шатахууны шахалтын хурд удаан, алдаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан зөрчил илэрчээ. Иймээс “Петровис” ХХК-д зөрчлийг арилгах албан шаардлага өгч 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 3 хоногийн дараа дахин шалгаж үзэхэд зөрчил арилсан байсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car