11.00 цагаас Хяналт шалгалтууд дууссантай холбогдуулан хэвлэлийн бага хуралтай. Хурлаар хими цэвэрлэгээ, ШТС-ууд дутуу шахалт хийдэг үү, Миний дэлгүүрүүдэд ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудлаар хийсэн шалгалтын үр дүнгээ мэдээлэх юм. ШӨХТГ-ын хурлын зааланд болно.
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана.
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд
- Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
12.00 цагаас Залуучуудыг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ, тэдэнд тулгамдаж буй ямар бэрхшээл байна, түүнийг шийдвэрлэх гарц зэрэг олон асуудлын хүрээнд “Залуучуудын хөгжилд хамтдаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Монголын бичил уурхайчдын нэгдсэн “Дээвэр” холбооноос орон нутаг дахь бичил уурхайчдын зохион байгуулалт, хууль эрх зүй болон байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагаас МАХН-ын бага хурлын гишүүд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.