Өнөөдөр 2013 оны 5-р сарын 14-ний өдөр. Мягмар гаригын дорнын зурхайгаа уншина уу.
Хонь (3/21-4/19)
Та өөртөө болон дотны хүмүүстээ найдвартай, тансаг амьдралыг бий болгоход хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө бүү хязгаарла. Магадгүй удаан үргэлжлэх таатай харилцааг та үүсгэх болно. Амрагуудын харилцаанд таатай байна. Харин зарим хүмүүсийн дархлаа суларч халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай.
Жинлүүр (9/23-10/22)
Золбоотой өдөр. Сансар огторгуй өнөөдөр хамгийн их хэрэгтэй газар тусламж явуулах болно. Хайр болон мөнгө өнөөдрийн гол сэдэв байх тул энэ цагийг давуу талаа болгон ашиглаж санхүүгийн нөхцөл байдлаа хөгжил цэцэглэлтэнд хөтөл. Санхүүгийн тэнцвэр хуучин өр шинэ тооцоолол хийх ёстой юу ч байсан шийд. Хүүхдүүдтэй ажилладаг хүмүүс тэдний нөлөөгөөр залуужсан юм шиг мэдэрч тэдэнтэй тоглон цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Азын сугалаа аваарай ялагч нь та байна гэдэгт итгэж болно.
Мэлхий (6/22-7/22)
Төвөгтэй өдөр. Өнөөдөр зарим нэг зүйлсийг хойшлуулдаг од эрхсийн цөөхөн тохиолдох нөлөө ирнэ. Мэлхийнхэний олонхид нь өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Та шударга байж чадах юм бол өөрөө асуудлыг хэрхэн зохицуулж байгаагаа хараад гайхах болно. Мөнгө болон хайр дурлалын асуудал тань тийм ч саадгүй явахгүй. Итгэлтэй байгаа гэр бүлийн төлөвлөгөө тань таныг хоёр алхам урагшлуулж, нэг алхам хойшлуулна. Арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хичээл зүтгэл үгүй бол ашиг орлого үгүй гэсэн үг.
Арслан (7/23-8/22)
Тогтвортой өдөр. Амралтын өдөр таатай байх болно, ялангуяа ажлын хэнээтэй арслангийнхан өнөөдөр ажилдаа анхаарал хандуулахгүй. Зарим салбарт бодит үйл явдал хийгдэнэ, ялангуяа фитнесд. Та үргэлжлүүлэн хичээх юм бол үр дүн түргэн сайжирна. Сонирхлын бүлэг, кпубын ажил таныг гэр орноос тань хөндийрүүлэх тул тантай хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэж буй гэр бүлийн гишүүдтэйгээ зарим үед хамтдаа байж чадахгүй. Одоогийн гариг эрхсийн нөлөөгөөр таны амьдралын аль ч хэсэгт орж ирэх шинэ энергийн урсгалын үр шимийг хүртэнэ.
Нум (11/22-12/21)
Толгой эргэм өдөр. Хүмүүсийн хэлж ярьж байгаа бүхэн тэдний бодол санаанаас тэс өөр байх болно. Тиймээс зүгээр л өөрийн хэлж буй зүйлдээ эзэн болж ухамсартай байх хэрэгтэй. Худал хуурмаг байдал атаархал бүгдийг өөрийн болгох гэсэн оролдлого зэргээс болж бүх зүйл замбараагаа алдах болно. Тиймээс өөрийгөө илүү сайн танихыг хичээ. Та ажлын газрынхаа хэн нэгэнд дурлах бөгөөд энэ нууцаа хадгалах танд маш хэцүү байх болно. Хэрвээ та ямар нэг асуудалд ороод тэр асуудал илчлэгдэх гээд байвал таны хувьд юу чухал вэ гэдгийг дахин бодож үзэхийг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Сонирхолтой өдөр. Холбоо харилцааны билэгдэл болсон буд гараг өнөөдөр хонины ордонд шилжиж ирнэ. Гурван долоо хоногийн хугацаанд таны ажлын талбар дээр олон сайхан боломж гарч ирнэ. Үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцах юм уу олны газар явж, нүд тайлахад тохиромжтой үе. Мөн ажлын ямар боломжууд байгааг дээд албан тушаалтантай ярихад тохиромжтой. Гэхдээ албан тушаалаа сольсны үр дүнд бичиг цаастай л ноцолдох вий. Энэ нь санасанд хүрэхгүй байж ч мэдэх юм. Үүндээ цалгардаж мэргэжлийнхээ сайхан талуудыг ч үл анзаарахад хүрэх байх. Ямар ч нөхцөлд урагш давшсан хэвээр байгаарай.
Охин (8/23-9/22)
Мөрөөдөмтгий өдөр. Бусад хүмүүс таны хүйтэн хөндий царайгаар бахаа хангаж мэдэх юм. Гэхдээ хүн гаднаа харагдаж байгаагаас илэрхий өөр байдаг. Өөрийн хүсч байгаа зүйлээ байх ёстой газарт аваачихдаа хянуур байхад илүүдэхгүй. Хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг танихад таны сэтгэл гонсойх болно. Үнэнч шударга занг эрхэмлээрэй. Таны шийдвэрлэх асуудал дарааллаа хүлээн зогсоно. Санхүүгийн эртний асуудлууд гарч ирж, даамжирч болзошгүй. Хүсэл санаагаа эерэгээр залахгүй бол усан онгоц хөмөрч байхыг хүсэхгүй газраа очиж мэдэх л болов уу.
Хилэнц (10/23-11/21)
Урам хайрласан өдөр. Өчигдрийн аз сарниагүй хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй. Өөрийн мэдэх, хийж чадах зүйлтэйгээ наалдаж, бусдын итгэлийг олж авч өрсөлд. Таны энергийн түвшин маш өндөр байгаагаас гадна хэрэв ойрд бие тань тавгүйрхсэн бол удахгүй сайжирна. Харин өдөр бүр дасгал хийдэг хуваарьгүй бол одооноос хийж эхлэх нь зүйтэй. Гэрийн ойролцоох фитнесс клубд очоод сайн дасгалжуулагчтай бол.
Хамтатгах (5/21-6/21)
Гэрэл гэгээтэй өдөр. Буд гариг бархасбадьтай нийлснээр өнөөдөр их хэмжээний гэрэл гэгээтэй уур амьсгал зонхилж өөртөө итгэлтэй байдал тань дээшилнэ. Энэ эерэг сайхан хандлагаа үр бүтээлтэй байдалд ашигла. Эргэн тойрны хүмүүстэйгээ онигоо ярьж инээлдэхээсээ бүү ай. Чухал үйлчлүүлэгч болон даргаа гэртээ урьснаар тушаал дэвшихэд тань эсвэл цалин мөнгөө нэмүүлэхэд түлхэц болох болно.
Матар (12/22-1/19)
Сэтгэл хөдлөл өндөр өдөр. Багаараа хамтран ажиллахад аз тохиож матрынхан өөрийнхөөрөө байна. Гэр бүлийн асуудлууд үүсэх болно. Хэрэв таны хамтрагч анхаарал болгоомжгүй байдлаас тань болоод бухимдсан бол нөхцөл байдал танд ямар байгааг түүнд ойлгуулаарай. Тэд танд хайртай л бол ойлгоно. Нөгөөтэйгүүр та өөрийнхөө үүрэг хариуцлагыг дахин бодолцож та хоёрын харилцааг сайжруулах алхамыг хайж олоорой. Өнөө орой хайрын харилцаагаа тэмдэглэн онцгой оройн хоол барих нь зүйтэй. Гэхдээ настай хүмүүсийг гомдоохоос болгоомжил. Хуучны дотно анд болон хамаатан садантайгаа холбоо тогтоох нь сонирхолтой шинэ мэдээг авчирч хувь хүнээ хөгжүүлэн, өөрийгөө илэрхийлэх сайхан боломж олгоно.
Хумх (1/20-2/18)
Идэвхигүй өдөр. Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс ажээ. Хэрэв та үүнд анхаарал тавихгүй бол гэр бүл тань анхаарлын гадна орхигдох нь. Та гэр бүлээсээ үр бүтээлч үйл ажиллагааныхаа хүчийг авдаг юм шүү дээ. Эхнэрээ баярлуул, нөхөртөө урмын уг харамгүй хайрла.
Загас (2/19-3/20)
Тодорхой бус өдөр. Өнөөдөр сар таны аялал боловсролыг илтгэдэг нарны 9-р гэрлүү хөдлөх болно. Мэтгэлцэх хүсэл сонирхол нь өөрийнхөө дуртай сэдвээр удаан ярилцахад хүргэнэ. Бусад хүмүүс таны ярианд хөндлөнгөөс орохоос болгоомжил. Хэт өңдөр сэтгэл хөдлөлөөр өөртөө дайсан бий болгохоос болгоомжил. Чөлөөт цагаараа амрахын оронд ажиллаж байсан загасууд харьцангуй стрессд илүү орно. Хэрэв ийм бол, оюун санаагаа цэгцлэн ажлаа хийхээ түр зогсоох болон амьдралдаа очихыг хүссэн олон газрын тухай мөрөөд. Шашны эсвэл гүн ухааны маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.