antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 Comments are off

Гэрт дөхүүлж өгөөч хэмээн хуурч дээрэмддэг байжээ

нийтлэсэн Admin

deerem-middleБүлэглэн дээрэм хийдэг залуусыг баривчилжээ.

БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 09-ний өдрийн 04 цагийн орчим иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байхад нь гурван залуу ирж “…миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” хэмээн айлган сүрдүүлж зодон гар утас, эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг гарчээ.

Уг хэргийн дагуу цагдаагийн байгууллагынхан ажилласнаар 17-21 насны 3 залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганцаараа явж буй залуусыг дээрэмддэг болохыг илрүүлжээ.

Тэд 17 настай эмэгтэй Т-г ганцаараа явж буй эрэгтэй рүү явуулж “…ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачин улмаар араас нь очиж дээрэмддэг байсан болохыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх 3 жолоочийг хамтран оролцогчоор шалгаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car