МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж дуусаад харъяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна.
“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт “Монголиан Эйрлайнес” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарыг саатуулаад байсан. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаад байгаа.
Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлсэнээр хурлын тов 30 хоногийн дотор товлогдох юм.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол 150.3, 166-д зааснаар 5-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.