antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2013 Comments are off

Найруулагч Н.Наранбаатарын тоглолт ням гаригт болно

нийтлэсэн Admin

naranbaatar_toglolt-middle УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Надаас хөврөх ҮНЭН, Хайр цаг хугацаа” уран бүтээлийн тайлан тоглолт  тавдугаар сарын 12-нд болно.

Тайз дэлгэцийн олон  бүтээлээрээ өөрийгөө хэр чадварлаг жүжигчин, найруулагч гэдгээ харуулж чадсан түүний энэхүү тоглолтонд УДЭТ-ын бүх уран бүтээлчид оролцохоос гадна МУГЖ Д.Сосорбарам, Х.Лхагвасүрэн, Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, ВХ, Цэлмүүн, Маралжингоо, Ган-Эрдэнэ, Freezone зэрэг хамтлаг дуучид болон “Драм4”, “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр” продакшнууд оролцож ая дуугаа өргөн барьж, уран бүтээлээ толилуулах юм байна.

Мөн үзэгчдийн таашаалд нийцсэн шилдгийн шилдэг уран бүтээлүүдээ найруулан тавьсан энэхүү тоглолтонд бид бүхний сэтгэлд хоногшсон “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Шөнө амталсан нулимс”, “Надад өгөөгүй хайр”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Гамлет”, “Парисын дарь эхийн сүм” жүжгүүдийн дүрүүд, үзэгдлүүд, дуунууд энэ үдэш тайзнаа тавигдах аж.
“Надаас хөврөх ҮНЭН, Хайр цаг хугацаа” тоглолт  энэ ням гаригт 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд зохион байгуулагдах бөгөөд тасалбарын үнэ 25 мянган төгрөгний үнэтэй борлуулагдаж байгаа гэлээ.

Эх сурвалж: шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car