Хошин урлагийн хамтлагууд дундаасаа хамгийн шилдэг нь гэгддэг “Х-Түц” продакшныхан “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ дахин тэсрэлт хийгээд байгаа. Тус жүжиг нь тэдний тав дахь тайзны бүтээл бөгөөд өмнө нь тоглогдож байсан уран бүтээлүүдээсээ илүү шуугиан тариад байгаа билээ. Эл жүжигт Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Дэлгэржаргал, СТА Эрдэнэ-Очир, СТА Н.Ялалт зэрэг уран бүтээлчид урилгаар оролцож байгаа бөгөөд “Х-Түц” продакшны залуу уран бүтээлчид гол чимэг болж байгаа юм. Тус хамтлагийн залуу уран бүтээлч Баясгалан, Чинзориг, Зоригоо, Онон нарын хувьд хамтлагтаа удаж байгаа ч өмнө нь төдийлөн үзэгчдийн өмнө гардаггүй байсан. Хэдийгээр тэд үзэгчидэд “шинэ”, залуу харагдаж байгаа ч тайзнаа гарахын тулд хамтлагтайгаа удаан хугацааны турш сургуулилт хийж, маш сайн бэлтгэгдсэн жүжигчид юм. Тиймдээ ч үзэгчдээс урамын үг, халуун алга ташилт харамгүй хүртсээр байна.
Эх сурвалж: uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.