antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

нийтлэсэн Admin

5630  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хууль  болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Ц.Эрдэнэцогтын гаргасан мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц тус маргааныг хянан хэлэлцээд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна хэмээн үзлээ. Тиймээс дээрх хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car