antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Нийслэлийн тохижилт, цэвэрлэгээний ажил 24 цагаар үргэлжилж байна

нийтлэсэн Admin
tsewerlegee    Нийслэл хотын тохижилт, цэвэрлэгээний ажил 24 цагаар үргэлжилж байгаа юм байна. Тухайлбал, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид өдөр бүр цэвэрлэгээний ажлыг цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бол Улаанбаатар хотын зарим зам талбайг угаах, ногоон байгууламжаа услах ажлыг шөнийн цагаар хийж байгаа ажээ. Ингэхдээ 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл 4 машин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Их тойруу, Бага Тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө буюу Оффицеруудын ордноос Таван шар, Нарны зам, Тасганы овооны зүлэг, мод бут, ногоон байгууламжийг усалж, зам угаах 8 машин Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Нарны гүүрийг 23 цагаас 06 цагийн хооронд угааж байна. Цаашид ч энэ маршрут, цагийн хуваарийн дагуу угааж цэвэрлэхээс гадна бусад зам, талбайг маршрутад оруулахаар төлөвлөж байгаа юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car