
Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан бөгөөд нийслэлийн 1-р сургууль, тус сургуулийн төгсөгчдийн “Нэгийнхэн” бүлгийнхэнтэй хамтран ажилласан байна. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 22 багийн бага ангийн 33, дунд ангийн 47 багш, 8-11-р ангийн 327 сурагч, нийт 407 хүн оролцож, оюун ухаан авъяас чадвараа сөрөн өрсөлдсөн юм байна.
8-р ангиудаас нийт 101 сурагч оролцсоноос нийслэлийн 1-р сургуулийн сурагч Б.Төрхүү 42 оноогоор 1-р байр эзэлж Улсын математикийн олимдиадын аварга” болж, 11-р сургуулийн сурагч Г.Амарсанаа ,Сант сургуулийн сурагч Л.Оюунтөгс нар 2-р байр, мөн 11-р сургуулийн сурагч М.Мөнх-Учрал, Б.Уранчимэг, Дархан-Уул аймгийн сурагч Б.Энхбаяр нар 3-р байр эзэлсэн байна. Харин 9-р ангийн төрөлд Сант сургуулийн сурагч Б.Пүрэв “Алтан медаль”-ийн эзэн болж, 1-р сургуулийн сурагч Б.Алтангэрэл, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагч Б.Энхбат нар “Мөнгөн медаль”, Сант сургуулийн сурагч Х.Цэрэнчимэг, 1-р сургуулийн сургч С.Цэнд-Аюуш, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагч Т.Төгөлдөр нар “Хүрэл медаль” хүртлээ. 12 жилийн сургалттай 10-р ангийн төрөлд Орчлон сургуулийн сурагч О.Бодрол аваргалж, З.Батзориг, Б.Эрдэнэбаяр нар 2-р байр, Б.Эрдэнэ, Г.Баяржавхлан, Б.Билгүүн, А.Ананд нар гуравдугаар байр эзэлсэн байна. 11 жилийн сургалттай 10-р ангийн төрөлд Олонлог сургуулийн сурагч А.Сүхбат 32 оноогоор тэргүүн байр, Ш.Золбаяр, Д.Батзориг нар хоёрдугаар байр, Б.Баямба-Эрдэнэ, А.Сумъяабат нар гуравдугаар байр эзэлсэн аж.
Мөн энэ үеэр “ Уран бодолт”-ын аварга шалгаруулсан бөгөөд бага, дунд ангийн багш нарын аваргуудыг мөн тодруулсан юм. Багийн дүнгээр нийслэл хотын баг аваргалж “Алтан цом”-ын эзэн болж, Увс, Хөвсгөл аймгийн багууд удаалсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.