antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Оросуудаас урьтаж Хятадын төлөөлөгч Монголд ирэх нь

нийтлэсэн Admin

1_1367974157Хятадын Төрийн зөв­лөлийн гишүүн өнөөдөр Монголд ирнэ. Эрх баригчид нь солигдсоноос хойш тэднийг төлөөлөн ирж буй анхны зочин нь Ян Жэчи. Тэрбээр өмнө нь Хятадын Гадаад хэргийн сайдын хувиар манай улсад айл­чилж байв. Тухайн үед Хонконгт Монголын кон­сулын газар байгуулах нот бич­гийг солилцсон юм. Айлч­лалынхаа үеэр хэвлэлд өг­сөн ярилцлагадаа тэрбээр “Эдийн засгийн салбар дахь хоёр орны стратегийн түншлэлийг өргөжүүллээ” хэмээн ярьж байв. Энэ бол 2011 оны үйл явдал. Тухайн үед Тавантолгойн хөрөнгө оруулагчдын асуудлыг ид ярьж, Оюутолгойн гол хөрөнгө оруулагчид “Рио Тинто”-гийн хувьцааг Хятадын “Чайналко” худал­даж авах санал тавьж байсан үе юм. Харин энэ удаад хоёр орны шинэ Засгийн газрын төлөөлөгчид анх удаа уулзахаар болж байгаа нь энэ. Тэд юу ярилцах вэ. “Чалко” болон “Эрдэнэс Тавантолгой”-н хооронд байгуулсан гэрээг шинэчлэх тухай хэлэлцээр маш удаан үргэлжилсэн. Монголын төрийн мэдлийн компани алдагдалтай гэрээ байгуулсныхаа харгайгаар ашиг олох нь битгий хэл үйл ажиллагааныхаа зардлыг ч нөхөж чадахгүйд хүрсэн. Үүнээс болж гэрээг өөрчлөх саналыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь тавьж байсан нь саяхан юм.

Уг нь эхэндээ үнийн асуудал дээр хатуу тохиролцож, гэрээг шинэчилнэ хэмээн Уул уурхайн сайд тэргүүтэй Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүд хатуу байр сууриа илэрхийлж байсан ч өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани аль хэдийнэ нүүрсээ экспортолж эхэлжээ. Тэр ч байтугай Сангийн сайд Ч.Улаан Хятадаас өөр сонголт бидэнд байхгүй учир “Чалко”-д аль болох их бүтээгдэхүүн нийлүүлбэл зүгээр шүү гэх агуулгатай зүйл хэлж байв. Ийнхүү барууны хэвлэлүүд “Монголчууд Хятадын нөлөөллөөс гарахыг оролдож байна” хэмээн хөөрөгдөж байсан хэрэг явдал манай талын буултаар өндөрлөсөн юм. Гэхдээ цаашид хэрхэх нь бас сонирхолтой. Энэ нь хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр болж мэднэ. Эсвэл аль хэдийнэ болчихсон ч байж магадгүй.

“Чалко” компани өнгөрсөн онд “Саусгоби сэндс”-ийн Овооттол­гой дахь лицензийг худалдаж ава­хаар зах зээлийн ханшаас дээгүүр үнэ санал болгож байв. Гэвч энэ нь парламентын сонгуулийн үетэй давхцаж таарсан учир УИХ-ын гишүүд өмнөд хөрштөө төдий­лөн тал засаагүй юм. Үүнийг нотлох мэт Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж дэх гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг тэр дор нь баталсан. Энэ нь Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахын тулд гаргасан хууль хэмээн барууны хэвлэлүүд бичиж байлаа. Ингээд “Чалко” компани “Саусгоби сэндс”-ийн хувьцааг Засгийн газар, УИХ-ын хяналтаас гадуур худалдаж авах боломжгүй болсон. Үүнтэй зэрэгцээд Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний дийлэнхийг импортолдог өмнөд хөршийнхөн яах бол гэх болгоомжлол ч гарч ирэв. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилсан. Тэр үеэр “Чалко”-гийн асуудлыг хэлэлцэнэ хэмээн таамаглаж байсан юм. Гэхдээ манай улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж өгч, цахилгаан эрчим хүчний асуудлаар дэмжлэг үзүүлнэ гэснээр Дай Бингуогийн айлчлал өндөрлөсөн билээ.

Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль хэтэрхий хатуу болсон гэх шүүмжлэл их гарч байсан учир мөнөөх хуулийг саяхан өөрчилсөн. Хатуу заалтыг нь зөөллөж, хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг нь бага ч болов нээсэн. Үүний ачаар Лондонд болсон Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр манайхан хэлэх үгтэй суусан юм. Тэгэхээр одоо Овооттолгойн хувьцааг “Чалко” авах эсэх нь дахин яригдаж магадгүй. Түүнчлэн төмөр замын царигийн асуудал ч хөндөгдөж мэдэх юм. “Оросын төмөр зам” компанийн тэргүүн В.Якунин ирэх ням гарагт Монголд ирнэ. Эгээ л Төрийн тэргүүн, эсвэл парламентын гишүүн аятай айлчлалынхаа сургийг сүр бараатайхан зарлуулан “морилж” байгаа энэ эрхэм Кремлийн удирдагчдын байр суурийг төлөөлөх биз. Хэдийгээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн манай Засгийн газрын урилгаар ирж байгаа боловч ямар ч гэсэн хоёр хөршийн бодлого энэ долоо хоногт Улаанбаатарт огтлолцох нь гарцаагүй боллоо.

Одоо бидэнд Тавантолгойн Баруун Цанхи бий. Хөрөнгө оруулагч оператор компаниудыг сонгохдоо том гүрнүүдийн эрх ашгийг эн тэнцүүхэн хөндөж чадаагүй гэж үзээд өмнөх Засгийн газар тохиролцсон хэлэлцээрээсээ буцаж байсан нь саяхан. Тэр л Япон, Өмнөд Солонгосын компаниуд “Бид танай хамгийн том донор орон биз дээ” хэмээн гомдоллож, энд Хиллари Клинтон “Пибоди Энержи”-гийн эрх ашгийг хамгаалж, тэнд “Шиньхуа Энержи” өрсөлдөж байсан үе. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Саяхан л гэхэд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айчлахдаа Тавантолгойд япончууд хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг баталгаатай болгоод буцсан юм. Ийнхүү гуравдагч хөрш гэх нэрийн дор гадныхан Монгол руу хошуурч байхад Хятадын шинэ Засгийн газар төлөөлөгчөө илгээхгүй хоцорвол тэдний хувьд алдаа болж мэднэ. Тэгэхээр Тавантолгойн Баруун Цанхийн асуудал Ян Жэчигийн айлчлалын үеэр хөндөгдөж магадгүй. Үүний хажуугаар Хятадын төрийн томоохон төлөөлөгчид Монголд айлчлах бүртээ зээл тусламжийн тухай ярьдаг. Тиймээс энэ удаад тэр ёсноосоо гажихгүй л болов уу. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа урт удаан үргэлжлэх нэг баталгаа нь ч энэ байж мэдэх юм. Ямартай ч энэхүү айлчлалын үеэр энэмэтчилэн олон асуудлыг хөн­дөх нь тодорхой. Харин манай улсад өнөөдөр ирэх гэж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи гэж чухам хэн бэ.

Ян Жэчи 2007-2013 оны хоо­ронд Хятадын Гадаад хэр­гийн сайдаар ажиллаж байв. Энэ хугацаанд эдийн засгийн асууд­лаас болж Хятад, АНУ-ын харилцаа хурцдаж, хоёр орны хоо­ронд валютын дайн дэгдсэн тухай эдийн засагчид шуугиж байсан юм. Японтой газар нутгийн мар­гаан өрнүүлж, НҮБ-ын индэр дээр Хойд Солонгос, Сирийг өм­гөөлөн зогсож байсан орон бол Хятад. Энэ бүгдээс Ян Жэчиг ямар­хуу бодлого явуулдгийг дүг­нэж болохоор. Шанхайд төрж өссөн тэрбээр түүхийн ухааны док­торын цолоо хамгаалсны дараа Америк дахь Хятадын Элчин сай­даар томилогдож, хожим нь Хятадын Гадаад хэргийн сайд бол­сон байна. 2010 онд болсон АСЕАН-ы орнуудын уулзалтын үеэр Хиллари Клинтон Хятадын эрх баригчид Өмнөд Хятадын тэн­гисийн асуудалд хэтэрхий хатуу хандаж байгааг шүүмжлэх үед Ян Жэчи “Хятад бол том гүрэн. Бу­сад нь жижиг улс. Бодит байдал ийм л байна” хэмээн хариулж бай­жээ. Ямартай ч Хятадын Бүх ард түмний конгресс өнгөрсөн гурав­дугаар сард хуралдсан. Тэр үед Ян Жэчиг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгосон юм.

 

Т.Элиса


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car