antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big10.00 цагаас Мэдээлэл зүйн улсын XVII олимпиад МУБИС-ийн Компьютер мэдээлэл технологийн сургууль дээр эхэлнэ. Энэхүү олимпиадыг санаачлагч Л.Чойжааванчиг агсны “ЧОЙЖООВАНЧИГ САН”-гийн нээлт олимпиадын үеэр болох юм байна.

09.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралтай. Хурлыг ҮХАА-н сайд Х.Баттулга даргална. Хурлаар нүүрс шингэрүүлэх үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэх аж.

10.00 цагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган Засгийн газрын XI байр буюу хуучнаар Худалдаа, ажй үйлдвэрийн танхимын хурлын зааланд эхэлнэ.

-МХЕГ-аас Монголын махны холбоотой хамтран “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлд дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сургалт зохион байгуулна.

11.00 цагаас Энэ онд хэрэгжих нийслэлийн замын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.

11.00 цагаас Монгол Ардын Намаас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг дэмжиж, Иргэний нийгэм, Төрийн бус байгууллагууд хамтарч гарын үсэг зурах арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно.

10:00-15:00 цагийн хооронд 21 аймаг, 9 дүүрэгт МУ3Н, түүний анхан шатны хороод нэгэн зэрэг эл өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулж, хүмүүнлэг үйлст иргэдийг уриалж байна. Монгол орон даяар Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэж байгаа юм.

15.00 цагаас Эрчим хүчний яамны байранд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй эрчим хүчний хэмнэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагаас Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулт өгнө. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.

09.30 цагаас Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар иргэн Ц.Эрдэнэцогтын нэр бүхий хуулиудад ”Ял шийтгүүлж байгаагүй” гэж заасан нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэсэн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх юм.

Үндэсний мэдээллийн төвд:

11.30 цагаас УИХ-ын гишүүн С.Баярцогтыг гишүүнээс эргүүлэн татах асуудлаар Иргэний хөдөлгөөнийхөн болон Төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.

        Монгол ньюс мэдээллийн төвд:

12.00  цагаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс маргааш НИТХ-аар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car