antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 Comments are off

“Шар хантаазтан”-уудыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ

нийтлэсэн Admin

shar     Монголын хүүхдийн ордонд “Хоггүй гудамж, хоггүй хороо” уулзалт зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт болж, нийслэлийн ТҮК-ийн гудамж, талбайн үйлчлэгч нар  болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар оролцлоо. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотыг өнгөтэй, цэвэр цэмцгэр байлгах ажлыг ТҮК-ийн гудамж, талбайн үйлчлэгч нар үүрдэг. ТҮК-ийн гудамж, талбайн үйлчилэгчид буюу бидний нэрлэж заншсанаар “шар хантаазтан”-ууд хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 5646 ам метр талбайг бүхэлд нь хариуцан цэвэрлэдэг байна.

Уулзалт зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  төрийн үйлчилгээний албан хаагчид, тэр дундаа нийслэл хотын хамгийн хүнд бэрх ажлыг хийж гүйцэтгэж байгаа “шар хантанаазтан”-дынхаа нийгмийн асуудлалд илүү анхааран ажиллах бодлого баримталж байгаагаа дуулгасан юм. Тэрээр, “Шар хантаазтан”-уудынхаа нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж, дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Энэ ажил удахгүй бодит биеллээ олно гэлээ.

Мөн “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг нийслэлийн ТҮК-ийн дунд зарлаж энэхүү уралдаанд шалгарсан баг хамт олныг 1-5 сая төгрөгийн мөнгөн  шагналаар урамшуулахаар болсноо хэлсэн юм.
Хоггүй гудамж, хоггүй хороо болзолт уралдаан нь   нийслэлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжихэхд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлсэн юм.  Түүнчлэн Улаанбаатар хотод болж өнгөрсөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр нийслэлд хийгдсэн цэвэрлэгээ болон тохижилтын ажилд иргэд олон нийт өндөр үнэлгээ өгсөн. Энэ бүх тохижилт цэвэрлэгээний ажил зөвхөн хуралд зориулагдаагүй, цаашид ч ийм жишгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг ТҮК-иудад уриаллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car