antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 Comments are off

Өрнийн зурхай

нийтлэсэн Admin

super_horoscopes_by_loish_e106f753   2013 оны 5-р сарын 7-ны өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Ажилдаа дадсан хүмүүс өөрийн авъяас чадвараа нээн илрүүлж тэр ч байтугай хамаг ажиллагсадаа онцгой оюун ухаанаараа гайхуулна. Ажил дээрээ амжилтад хүрэхийн тулд нэр төртэй хүмүүсийг холбоотноо болго. Зөвхөн хамт олны дунд ажилласнаар мэргэжлийн ур чадварын оргилд хүрч чадна.

Арслан (7/23-8/22)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Хэрэв боломжтой бол өнөөдөр адал явдалтай байхыг хичээ. Таны хамгийн ойр дотны хүмүүс ямар ч үйл ажиллагаанд идэвхтэй байгааг та мэдэх болно. Хайртай хүн тань жоохон хэрсүү зан гаргаж мэдэх юм. Ямар ч байсан ажилласан ажлаагүй хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Ганц бие арслангууд өөрсдийг нь олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, ярьж, инээж, шинэ зүйлсийг сурах болно. Эрч хүч тань олон хэрэггүй зүйлс рүү сарниж мэдэх юм. Хэрвээ танд санаа тавих хүүхэд байдаг бол эрүүл мэндэд тустайн дээр, хэрэгтэй үйл ажиллагаанд оролцуулахаар зоригжуул.

Жинлүүр (9/23-10/22)

Хувирамтгай өдөр. Хайртайгаа учирсан жинлүүрийнхэн үүрэг амлалт бие даасан байдал хоёрыг хайртай хүнийхээ төлөө болон өөрийнхөө эрх чөлөөг хэвээр үлдээхийн тулд хэрэгжүүлэхээр чармайна. Найз нөхөд тань танд зөвлөгөө өгнө гэхдээ та үүнд өөрөө анхаарал тавих ёстой. Долоо хоногийн сүүл хүртэл мөнгө нөхөрлөл хоёр тийм ч сайн зохицохгүй. Хэрвээ та хамтран ажиллагч мэргэжил нэгт нөхөртөө зээлдүүлсэн мөнгөө авна гэж найдаж байгаа бол магадгүй та сэтгэлээр унах байх.

Мэлхий (6/22-7/22)

Нууцлаг өдөр. Нар үхрийн орд руу шилжсэнээр таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Нууц хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Хүүхэд насны зарим нэг таагүй дурсамж таныг зовоодог бол одооноос үүнийгээ эмчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээх хэрэгтэй. Шинэ санаа, төслүүд биелэлээ олж эхлэх бөгөөд энэ бүгдийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Бясалгал хийж мөргөл үйлдсэнээр таны оюун санаа ариусч зөн билэг хурц болох болно.

Үхэр (4/20-5/20)

Ухаалаг байх өдөр. Сайн төвлөрч чадвал та энэ тогтвортой сарны энергийг эергээр ашиглаж чадна. Сарын сүүл хүртэл нар хумхын ордонд байх тул та илүү их хөгжилдөж, олон найзтай болох хэрэгтэй. Өөрийгөө хөгжөөснөөр та стрессээсээ салж, сэтгэлийн дарамт, ачааллаасаа салах болно. Түншлэлтэй холбоотой асуудлууд гарч ирэх ба бүтээлч байдалд бэлд. Хэрэв үзэл бодлын ялгаа, бусдын зөв гэсэн зүйлстэй санал зөрөх хэрэг гарвал алсын хараатайгаар шийд. Өөрийн ажил мэргэжилтэйгээ нүүр тулан имэйл бичиж, чаталж, уулзалтанд оролц.

Хилэнц (10/23-11/21)

Ээлтэй өдөр. Шинэхэн гэрлэсэн хосуудын хувьд эхнэр нь жирэмсэн болсон нь нотлогдох бөгөөд удахгүй аав ээж болох хосууд ирээдүйнхээ тухай бөөн төлөвлөгөө зохионо. Ганц бие бөгөөд санаа зовох юмгүй хилэнцүүд өнөөгийн оддын эротик нөлөөнд мансуурна. Ганц бие бөгөөд хайртыгаа хайж байгаа хилэнцүүд харин зөв цагтаа зөв үед байж байх нь янаг амрагийн харьцаа үүсгэх зөв зам юм гэдгийг мэдрэх болно.

Охин (8/23-9/22)

Сэрэмжтэй өдөр. Эрүүл мэнд, бие махбодио анхаарч, мөн сэтгэлийн хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Хичнээн их идэхийг хүсч байлаа ч харшилтай зүйлээ өөртөө ойртуулсны ч хэрэггүй. Эс бөгөөс өөрийгөө хянахад хэцүү байж мэднэ. Иймэрхүү зүйлс өөрийн зарчмын мөн чанарыг хадгалж үлдэж чадваас тэр хэрээр та хүчтэй, тэсвэр хатуужилтай болох болно. Мөн амьдралд тохиох томоохон асуудлуудыг ч зохицуулах хүчтэй болно. Тулааны урлаг танд тус болох байх. Танд оюуны хүчийг ч өгнө. Далд мэдлэгийг ч үүнд хамааруулах бололтой. Та ихийг сурч мэдээд зогсохгүй энэ салбартаа олон сонирхолтой хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно.

Хамтатгах (5/21-6/21)

Нааштай өдөр. Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй ч харьцангуй үр бүтээлтэй байх ба та ийм зүйл хаана ч хэрэгтэй байдгийг мэдэх болно. Эрх мэдэлтэй албан тушаалтай ихрүүд аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй. Өөрийн юу хэлж байгаагаа сайн хянаж хэлэлцүүлэг маргааныг тогтвортой байлгах тал дээр анхаар. Ах дүү эсвэл ойрын хамаатан садантайгаа хамтарч бизнес хийх гэж байгаа хүмүүс хамтарсан санхүүгийн асуудалдаа анхааралтай бай.

Нум (11/22-12/21)

Зоригжох өдөр. Шинэ өглөө эхэлж байхад өтгөн сайхан сүүлтэй хурц нүдтэй болсон байна гэж мэдрэх нь байдаг л хэрэг. Юу ч таны амьдралд тохиолдсон хайр дурлал уран бүтээлийн авьяас чадвар хүүхдүүдийн асуудал тань маш сайн байх болно. Чухал үйл ажиллагаанд оролцохдоо та их догдлох болно. Гэхдээ тэнд байхад тань хуучны маргаан зөрчилдөөнийхөө учрыг нь олох боломж гарахаас гадна амьдрал болон зүрхэнд тань чухал байр суурь эзэлдэг хэн нэгэнтэй харилцаагаа сайхан болгох болно.

Матар (12/22-1/19)

Бүтээлч өдөр. Матрынханы өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдал санхүүгийн ашиг зэрэг нь өндөр байна. Мөн хайр дурлал туйлын таатай байна. Ном зохиол бичих сурах мөн богинохон бизнесийн аялал хийх зэрэг нь бүтээмжийг бий болгож ашиг авчирна. Эдгээр үйл ажиллагаанууд дээр мөн олон тооны амьдралын тань элемент нэмэгдэнэ. Сансраас таны дээр мөрөөдөмтгий байдал ирэх учраас өөрийн төрөлхийн заяасан уран зөгнөлөө дураар нь тавихад гэмгүй. Энэ тал таны уран сэтгэмж урам зоригийг магтах болно. Харин бодит тал тань энэ төсөөллийг тань боловсрол шоу бизнес нийгмийг сэнхрүүлж гэгээрүүлэхэд ашиглах болно.

Загас (2/19-3/20)

Төвлөрөх өдөр. Хэрвээ та ажилдаа эргэж орсон бол таны төвлөрөх чадвар, ажил үүргийн гүйцэтгэл тань өндөр түвшинд байна. Хүсэл зорилго тань өсөж, ажил хэрэгч загаснуудад туслах болно. Дээд тушаалын хүмүүс таныг найдвартай, авсан ажлаа сайн хийдэг хүн гэдгээс тань илүү харах болно. Хямдралтай дэлгүүр хэсэж байгаа дэлгүүр хэсэгчид яг хайсан зүйлээ олно. Ихэнх тань хэцүү наймаа хийж, хэлсэн үндээ бараагаа авч чадна. Шалихгүй асуудал саналын зөрөлдөөн хамтарсан мөнгөний асуудлаас болж гутарч мэдэх юм.

Хумх (1/20-2/18)

Цэцэн ухаан, сэтгэл санааны өгөөмөр байдлын өдөр. Ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ. Худалдах, худалдан авах, гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car