antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 Comments are off

Уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

нийтлэсэн Admin

small204 Дархлаажуулалтын зөвлөх хороо, Дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулах хорооны хамтарсан хурал энэ сарын 2-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.

Тус хуралд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төлөөлөгч болон эрүүл мэндийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хурлаар “Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосныг баталгаажуулах бүсийн хурлын танилцуулга”, “Вакцин Дархлаажуулалтын Глобаль Алъяансын төслийн хүрээнд 2012 онд хийсэн ажлын тайлан, “Пневмококкын эсрэг 13 цэнт вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх аргачлал” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.

Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд манай улс улаанбурхан өвчнийг таслан зогсоох ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэн, уг өвчнийг эрс бууруулснаа баталгаажуулах гэрчилгээ авах түүхэн үед ирээд байгааг онцлон тэмдэглээд дархлаажуулалтын ач холбогдол, үр дүнг олон нийтэд эрчимтэй сурталчилах шаардлагатай байгааг зөвлөмж болголоо.

Түүнчлэн 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёрдахь том шалтгаан болоод буй уушигны хатгаа өвчнөөр өвчлөх, осол эндэгдлийг бууруулах зорилгоор уушигны хатгаа өвчний эсрэг пневмококкын вакциныг дархлаажуултад үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс пневмококкын вакциныг эхний ээлжинд 2013 оны 10 дугаар сараас нийслэлийн Сонгино-Хайрхан, Сүхбаатар дүүргийн 62000 хүүхдэд 3 тунгаар хийж үр дүнг нь судлахаар шийдвэрлэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car