Солонгос улсад шинээр нээгдэн бүртгэгдэж , шинэ технологоо баталгаажуулан зохиогчийн эрхээ авч буй сүүлийн үеийн дэвшилтэт технологиудийн 49% нь дотоодын томоохон компаниудын судалгааны төвөөс, 26% нь тус улсад ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас ,
5% нь жижиг , дунд үйлдвэрлэгчдээс ,21% нь их , дээд сургуулиудын судалгааны багаас гарч байгаа юм . Өнгөрсөн 2008 оноос эхлэн одоог хүртэл гар утсыг цэнэглэгчид нь суулгалгүйгээр батарейг нь цэнэглэх технологийг бий болгох 351 зохиогчийн эрх Солонгос улсад бүртгэгдээд байгаа ба үүний зөвхөн 180 нь 2012 онд бүртгэгдсэн гэж үзвэл, энэ технологи тун удахгүй хэрэгжиж эхлэх нь тодорхой болоод байна.
Гар утасны батарейг цэнэглэх зарчим нь утасгүй интернэтэд (Wifi) холбогдох зарчимтай адилхан ба тухайн утас , утас цэнэгчлэгч антеннтай орон зайд байгаа үед автоматаар батарейгаа байнга цэнэглэж байна гэсэн үг юм . Солонгос оронд утасгүй интернэтийг төвөггүй хэрэглэх боломж олгодог интернэт цацагч Wifi антенн маш их байдаг бөгөөд гар утас цэнэглэгч антеннууд ч мөн ийм олон тоотойгоор байрлаж , иргэдий утсыг автоматаар цэнэглэж байх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
WWW.MGLRADIO.COM
Холбоотой мэдээ
Comments are closed.