antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Ш.Отгонбилэг өөрийн гэсэн орон байргүй нэгэн байжээ

нийтлэсэн Admin

Талийгаач Ш.Отгонбилэг өөрийн гэсэн байргүй байсан гэхэд итгэх хүн үгүй биз. Тэрээр Эрдэнэтэд хоёр давхар хауст амьдарч байсан боловч элдэв хэл ам гарч, ажлаас чөлөөлөгдөхдөө хүлээлгэн өгчээ. Хотод ирээд тэрээр Чехийн элчингийн байранд өрөө түрээслэн оффистой болж, мөн элчингийн ажилчдын амьдардаг байрны хоёр өрөөг түрээслэн гэр бүлээрээ амьдарч байжээ.  Илүү дутуу зүйлгүй, эгэл жирийн амьдрах энэ айлын том өрөө саарал дрож, саарал өнгийн зөөлөн буйдан, жижиг шилэн ширээ, Отгонбилэг агсны анхны цалингаараа авч байсан “Хитачи” телевизор, сургууль төгсч ирэхдээ авчирсан Оросын цагаан стенкээс өөр чамин ганган, үнэт тавилгагүй байсан гэдэг. “Зууны луйварчин”, “Монголын хамгийн баян хүн” гэгдэх тэрээр чухам хэл амнаас айдаг байсан уу, хэт нь тохижуулна гэж санадаг байсан уу. Баян тансаг хэмээн яригддаг байсан энэ хүн насаараа өөрийн гэсэн орон байргүй, улсын байр дамжин амьдарч байсан нь сонин. Тэрбээр Дамбадаржаад хоёр давхар байр бариулж байсан боловч, хана нь цуурч, цахилгаан утас доголдож шатсанаас бага зэргийн дэлбэрэлт болж, уг байраа хямд зарсан гэдэг.

Д.Сэндэр.Factnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car